“Улаанбаатар-Марафон”-д дэлхийн шилдэг тамирчид оролцоно

img

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

.

Гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байгаа гэнэ. Тухайлбал, 1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Хванг Ёнг Жо,  2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальт Яамамото Ёшихиро нарын Япон, Солонгосын тамирчид  бүртгүүлжээ.

.

Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болно. Тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, МЗХ, МОХ-нд бүртгэж буй аж. Мөн Нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, нийслэлийн Биеийн тамир спортын газрын www.sport.ub.gov.mn сайтаар бүртгэл явагдаж байна.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ