Ю.Идэрцогт: Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын баталгааг хийж эхэллээ

img

Барилгын салбарт осол аваар гарч ажилчид болон иргэд санамсаргүй байдлаар амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол цөөнгүй гарсан. Энэ төрлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд Нийслэл хот холбогдох салбар чиглэл бүртээ ажил зохион байгуулж байгаа юм. Энэ удаад худалдан авах ажиллагаанд даатгалыг тогтолцоог нэвтрүүлж эхлүүлсэн талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогтоос тодрууллаа.

й

-Нийслэлээс иргэдийг амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос хамгаалж, худалдан авах ажиллагаанд даатгалыг нэвтрүүлж байгаа гэж байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-Бид барилга, замын ажлыг гүйцэтгэхээр тендерийн санал ирүүлэх аж ахуйн нэгжүүдээс гэнэтийн ослын даатгалд хамрагдах тухай тооцоог төсөвтөө тусгасан байхыг шаарддаг болж байна. Ингэснээр зам барилгын салбарт ажиллагсад болон бусад иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хохирол  учрахаас урьдчилан сэргийлж байгаа юм. Нөгөө талаас иргэнийхээ амь нас, аюулгүй байдлын баталгаа, үнэлэмжийг дээшлүүлж, эрүүл аюулгүй хот болгох бас нэг дэвшилттэй алхам болох юм. Мөн үүгээр компаниудыг хариуцлагажуулах, хөдөлмөр аюулгүй ажиллагааг сайжруулах нэг нөхцөл бүрдлээ гэж үзэж байгаа.

й

-Даатгалын хэлбэр, зохицуулалтыг хэрхэн шийдсэн бэ? Тендерт оролцогчид, компаниудад ачаалал нэмэгдэх үү?

-Компани гурван зүйлийн даатгалд хамрагдана гэж тооцож эрх бүхий даатгалын байгууллагуудаас судлан төсөвөө хийж ирүүлнэ. Гэнэтийн ослын улмаас нэгт өөрийн ажиллагсадын амь нас эрүүл мэнд, хоёрт хөндлөнгийн гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, гуравт гуравдагч этгээдийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд гэж даатгуулна. Энэ гурван төрлийн даатгалын зардлын нийлбэр тухайн ажлын төсвийн нэг хувь ч хүрэхгүй байх тооцоо бий. Тийм учраас компанид ч хүндрэл, ачаалал нэмэгдэхгүй. Хэрэв тендерт даатгалын зардлыг тооцож ирүүлээгүй бол мэргэжлийн байгууллага уг зардлыг захиалагчаас шаардахаар зохицуулалт хийсэн байгаа.

ыбй

-Хэрэв даатгалынхан хэт өндөр үнэлгээ санал болговол аж ахуйн нэгжид дарамт үүсэх юм биш үү?

-Бид холбогдох хууль дүрмийг судлаж, даатгалын байгууллагууд болон мэргэжлийн холбоодтой ч зөвлөлдөж, тооцоо судалгааг хийсэн байгаа. Даатгалын зардал нь хууль дүрмийн хүрээнд зохицож явна. Мөн үйлчилгээнийхээ цар хүрээг өргөтгөж үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх өрсөлдөөн нь өөрөө үнэ буурах нөхцлийг үүсгэнэ. Хамгийн гол нь даатгалын гэрээг ямар ч үнээр хийсэн иргэдийн эрүүл мэнд, амь насны үнэлэмж буурахгүй байх зохицуулалт нь Хөдөлмөрийн хуулиар хангагдаж байгаа.

ый

-Тендерийг төрийн мэргэжлийн байгууллага зохион байгуулдаг болоод жил гаруй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын зүгээс өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн том өөрчлөлтийг нэг үгээр хэлээч?

-Тендерийн үнэлгээнд хамгийн том чухал өөрчлөлт гарсан. Үнэлгээний хорооны дарга нарын үгээр бус компаний ирүүлсэн материалаас шууд хамаарч шийдвэрээ гаргадаг болсон.   Жишээ нь, мэргэжлийн байгууллагын дарга би гэхэд л ямарваа нэг зөрчилтэй компанийг шалгаруул гэж тушааж, хүчилж чадахгүй. Ийм хяналттай бүтцийг бид бий болгосон.

йы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ