
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
Намын бүлгүүд зөвшилцөж хараахан дуусаагүй ч босго хувиас бусад асуудлыг хэлэлцэж байхаар болсон юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд , Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ