Такси № 80
Энэ өдрийн мэнд эрхэм уншигчдаа. Өнөөх рекламны лавлаа Хүрлээгийн ах Цогоо гуайг авч явж ганц нэг тойрч ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Ингээд шууд таксины бүхээгт өрнөсөн яриаг эхлүүлье.
5
Х -Та алдар нэрээ нэг бүтэн хэлж танилцуулахаас эхлэх үү дээ ккк.
Ц -Ёондонгийн Цог хэ хэ.
Х -Бид ч Цогоо гуай гэсээр байгаад хэ хэ. Хүнд их хүрсэн реклам шүү. Гэхдээ реклам гэхээсээ илүүтэй киногоор би таныг урьд нь сайн мэддэг байсан даа.
Ц -Одоо би урлагт 50-аад жил зүтгэж байна.
Х -Бас хугацаа шүү.
Ц -Ардын дуу бүжиг чуулгын үндэсний найрал хөгжимд ирээд. Тэндээс драмын театрын нэг байранд ирээд. Тэгээд мундаг жүжигчдийг харсаар байгаад би нэг жүжигчин болохсон гэж мөрөөдсөөр байгаад л Хүүхдийн театрт дагалдан жүжигчин авч байна гэхээр нь шалгуулаад. Тэгээд л энэ тайз руу гарсан хүндээ.
Х -Мөрөөдөлдөө хүрэх чинь хамгийн сайхан шүү. Тиймээ.
Ц -Олон жил зүтгэсний үр дүнд МУГЖ цол төр хайрлалаа. Тэгээд л одоо үзэгч олныхоо урамшууллын дор сүртэй сайхнаар хэлэх юм даа “гавьяаныхаа амралтанд гарсан” гэж хэ хэ.
Х -Гэхдээ бас зүгээр суухгүй л байгаа. Тиймээ?
Ц -Зүгээр суухгүй л байна хэ хэ, ийм юманд тоглоод өгөөч гээд л яг одоо бол Германд төгссөн залуу найруулагч Батмөнхийн кинонд тоглож байгаа. Богд хааны “Цагаан дарь эх” гээд кино. Бага хатны тухай. Одоо энэ хагас сайнд хамгийн сүүлчийн зураг авахуулалт дуусна гэсэн.
Х -Та Богд болж байгаа юу?
Ц -Тийм. Тэгээд зураг авалт эхэлж сахил хүртэхийн өмнө чи тааралдлаа.
Х -Хэ хэ, би нэг амжиж сахал гэзэгтэй дээр нь бариад авлаад гэж үү. Тийм киног сайн хийх ёстой юм шиг. Бид нарын үед чинь сохор Богд, доголон Богд гээд үзүүлдэггүй байлаа ш дээ.
Ц -Тэр үед чинь тийм яриаг манлайлж хэлж явдаг нь би байсан юм бишүү хэ хэ. Эвлэлийн гишүүн, пионерийн гишүүдийн ганц дайсан нь Богд. Тэр үед телевизэд хамт ажиллаж байхад Бадарууган найруулагч та л тоглож таараад байна даа гээд.
Х -Тэр чинь хэдэн онд юм бэ?
Ц -Наян гурван он.
Х -Тэгэхээр та чинь одоо 21 жилийн дараа эргээд жинхэнэ түүхэн үнэн зөвийг олсон Богдыгоо гаргах нь байна. Таныг жүжигчин талаас хүмүүс сайн мэднэ. Одоо бид 2 таксинд зорчиж яваа болохоор таны хувь хүн талаас илүү яривал сонирхолтой юм болов уу гэж бодож байна. Би таныг үзэгчийн байр сууринаас бодоход кинон дээр ч ер нь нэг тийм сөрөгдүү дүр таараад байдаг хэ хэ.
Ц -Тийн Япон, Казах гээд олиггүй юм л болно хэ хэ.
Х -Одоо та машинаа өөрөө барьдаг юм байна лээ, энэ хөдөлгөөн тээртэй байна уу?
Ц -Тийм, би чинь одоо тавин хэдэн оны л жолооч шүү дээ.
Х -Анхны алтан жолоо мушгисан машин чинь ямар машин байв?
Ц -Цэргийн парад дээр анх машин хөдөлгөж байлаа. Их замын тоос кинон дээр тэгж тоглоход их сайхан байсан даа.
Х -Кино сайхан байх үеийн айхтар хийсэн кино шүү тэр.
Ц -Тийм шүү, одоо манай техникийн зөвлөл чинь ЗХУ-тай л холбоотой шүү дээ. Тэрэнтэй холбоотой нэг ой болсон, тэр үед тэрэнд зориулж хийсэн кино.
Х -Таны гарал үүсэл эцэг эх аль нутгийн хүмүүс байсан билээ.
Ц -Тэр их будлиантай, хэ хэ. Яг төрсөн нутаг гэвэл Хэнтий, Биндэрт бас хамааруулж ярьдаг. Би тэгээд өлгийтөй байхдаа үрчлэгдсэн болохоор сайн мэддэггүй юм. Гэхдээ миний төрсөн аав сайхан хоолойтой өндөр шар залуу Өмнөдэлгэрийн Балданбэрээвэн хийдэд унзад лам байсан гэж ярьдаг. Гэхдээ хожим бол үрчилж авсан аав ээж 2 маань төрсөн аавтай уулзуулж аав хотод ирэхээрээ бас айлчилдаг байсан болохоор мэддэг болсондоо. Аав маань тэр хэцүү айхтар үеэр хар болоод Өндөрхаанд ирж суурьшаад манай ээжтэй айл гэр болж би төрсөн байдаг. Тэгээд 40, 50-аад онд чөлөөлөх дайн гээд бужигнаж байхад Өндөрхаанд цэргийн бааз их байгуулагдаж, гуулин бүжиг их болдог байсан гэдэг. Тэр үед манай аав баригдсан хүмүүсээс хурааж авсан зүйлсийг дуудлага худалдаанд “буулаа буулаа” гээд зарлаж байдаг нэг тийм ажил хийдэг байсан гэсэн. Сайхан дуу хоолойтой байсан болохоор тэр биз. Манай ээж харин залуу алтан мөрдөстэй цэргийн дарга дагаад алга болсон гэсээн хэ хэ. Нэг бодлын инээдтэй нэг бодлын гунигтай. Одоо Өндөрхааны төвд Хэрлэн зочид буудлын тэнд ганцхан жижиг бор гэрт байдаг байсан. Гучин хоёр онд Киевт холбооны сургууль төгссөн залуу ирсэн нь намайг өргөж авсан Цэрэнгийн Ёндон гэдэг хүн. Тэгээд Хэрлэнгийн холбооны даргаар томлигдож тэр бор гэрийн хажууд аймгийн холбооны цагаан гэр бууж дээ хэ хэ. Айлын залуу ажилдаа яваад өгнө. Тэр хажуу гэрт нэг хүүхэд уйлаад л байдаг байж л дээ. Би энэ дурсамжаар юм бичиж байгаа юм одоо. Бүр тэсэхгүй очоод харахаар хучсан өлгийгөө тийрээд хаячихсан нэг хүүхэд л орилж байдаг. Тэгээд нөхөртөө ярьж. “Би нэг зүүд зүүдэллээ. Нэг их олон хүүхэд уралдаж байгаад нэг хүүхэд нь түрүүлээд өвөр дээр гараад суучихлаа гэж. Би хүүхэд өргөж авмаар байна” гээд. “Энэ хүүхдийг авья гэвэл юу гэх бол” гэж. Тэгээд л би аймгийн холбооны даргын хүүхэд болж хувираад хэ хэ. Тэр үед байсан хүмүүс мэддэг “сахалт эхнэр” гэж орос эхнэр эмийн дэлгүүр ажиллуулдаг. Тэрүүнд манай аав бас галч болоод орос хэл сурсан гэдэг. Тэгээд орос эмч надад анх Миша гэж хэр өгсөн юм гэнэ лээ.
Х -Бас л нарийн ээдрээтэй түүх байна шүү.
Ц -Тэгээд ёс төртэй өргөж аваад цай цүү уугаад сууж байхдаа манай үрчилж авсан аав хүүдээ Монгол нэр өгнө гээд. Орон дээр нэг сэтгүүл байсныг харсан чинь Цог гэдэг нэртэй сэтгүүл байж. Тэгээд Ёндонгийн Цог болсон хэ хэ.
Х -Аанхан эхлээд Миша байж ээ тэ. “Цог” гэж нэг утга зохиолын сэтгүүл гардаг байсан байх аа.
Ц -Тийн.
5
Их дэлгүүрийн урд нэг хүү гар өргөлөө. 20-оод л насны залуу “Өгөөж орно” гэлээ.
4 Х -Дүү оюутан уу?
З/залуу/ -Тийн. Етүгэнд. Нэгдүгээр курс.
Энэ үед Цогоо гуайг таньж “Өө та сайн байна уу” гэж хүндэтгэлтэй мэндлээд инээмсэглэлээ.
Х -Би өнөөдөр ах хүүтэй ганц нэг тойрч байна. Дүү Цогоо ахаасаа асуух юм байхгүй юу хэ хэ. “Цогоо гуай” гээд цочоохгүй юу хэ хэ.
Ц -Энэ хавар ч сайхан шороогүй байх нь, өвөл ч дулаахан байлаа даа. Машинаа бүтээлэггүй орхиод л өвөлжлөө.
Х -Харин тийн бас их дулаахан өвөл байлаа. Манай найз бүтээлэг оёдог юм. Би зээлээр авах гээд. Эхэндээ үнэрхээд өгөхгүй байсан. Захиалга их байна гээд. Сүүлдээ тэгсэн авахгүй юм уу, хүмүүс гэнэт авахаа болчихлоо. Баахан илүү бүтээлэг хэвтэж байна гээд хэ хэ.
Ц -Бас бүтээлэггүй болохоор цайны дээж болчих нь оо хэ хэ. Заримдаа миний толгой дээр 4 давхрын эмээ цайны дээжээ өргөнө шүү, хэ хэ.
Х -За Өгөөж дээр ирлээ. Дүү ингээд буух уу?
З -Тэгнээ.
Х -Энэ сурвалжлагыг Дашваанжил компани газаар ивээн тэтгэж гааз үнэгүй өгдөг юм. Тэгээд чамайг үнэгүй хүргэж өгж байна. Дүү дараа хожим машин авахаараа утаагүй ЭКО машин аваарай хэ хэ амжилт хүсье.
З -За тэгнэ ээ. Баярлалаа ах аа.
Х -За хоёулаа нөгөө яриандаа орьё. Тэгээд Миша хүү Цог болсон байх нь, ер нь Хэнтийгээс л амьдралын тань замнал эхэлсэн үү?
Ц -Тэгсээн, ээж маань Баян-Овоо сумын хүн байсан.
Х -Хүнд бас сонин заяа төөрөг байна аа тэ, хэ хэ.
Ц -Би нутгийн зөвлөлдөө баримтат кино хийж өгсөн. 85 жилийн ойгоор нь.
Х -Одоо нутгийн хүмүүс телевиз зурагттай ажил болохоор л Цогоо гуай гэж байна уу?
Ц -Бас тийм юм байна аа.
Х -Ханьтайгаа үр хүүхэд хэдүүлээ байнаа.
Ц -Одоо хөгшин бид хоёр. Зээ хүү бас байнаа. Бид хоёрыг бараадаад явахгүй оюутан ч бий хэ хэ.
Х -Ханиа хаанаас суга татав аа?
Ц -Ховд нутгийн хүн бий. Хэдэн хүүхдийн минь ээж бурхан болсон л доо. Тэгээд энэ хөгшинтэйгөө учраад.
Х -Нэг хэсэг бүх хүн наймаа хөөгөөд байгууллага тараад хачин юм болсон. Та тэр үед юу хийж байв?
Ц -Телевизэд найруулагч байлаа. Тэгээд Энхтуяа эгч кино үйлдвэр лүү авч явж анх кинонд дуу оруулж. Төр улсын алт эрдэнийн савнаас ажил чимхэлцэж хоолоо залгуулж байлаа.
Х -Бас л сайхан буяан заяа шүү. Одоо тэгээд таны үеийн уран бүтээлчид хураасан хадгалсан юм багатай л байдаг байх шүү.
Ц -Байхгүй, хэ хэ барагтаа бол байхгүй дээ. Яг тэр үед чинь телевизийн жүжиг уран зохиолын редакци тэр том айлд алдарт найруулагч Жандал, Жаргал, Соёл гээд л мундаг хүмүүстэй байлаа. Харин хүүхэлдэйн театрт Гарам-Очир гуай их зарнаа намайг. Тэр үед намайг дарамталж байна аа л гэж боддог байсан хоолонд нь л залгуулж байсан байна лээ хэ хэ. Тэр үед ардчилал салхилж байлаа. Тэгээд Гарам-Очир гээд хэдэн хүмүүс анхны чөлөөт нэвтрүүлгийг хийж байлаа шүү. Тайз майз ажилтан гэж байхгүй. Өөрийнхөө бэр Өлзийхүүгээ тайз болгосон цаасан хайрцганд суулгаад л мэдээ уншуулж нэвтрүүлэг хийж байлаа кккк.
Х -Тэр үед анхны юм бүгд хэцүү байсан байх.
Ц -Телевизийн татаас төлбөр өндөр, наймаа хийж ч үзлээ. Янз бүрээр үзэж байлаа. Тэгээд ардчиллын өртгөнд яалт ч үгүй тарцгаасан даа. Гэхдээ бас бид нар анхны чөлөөт сувгийн суурийг нь тавьсандаа гэж бодохоор сайхан шүү.
5
Ингээд Цогоо гай бид хоёр ярьж хөөрч явтал нэг залуухан бүсгүй гар өргөлөө.
Тэнгисийн тэнд, орчуулгын товчоо орж албан бичиг орчуулуулах гэж яваа тухайгаа хэллээ. Цог гавьяатыг гайхасхийн харснаа толгой дохиж мэндэллээ. Би хүүхнийг цаашлуулж “Юм орчуулуулах гэж байгаа юм уу. Би Цогоо ахтай нийлээд орчуулаад өгье, хэхэ ямар хэлнээс юм” гэлээ.
4
З/зорчигч/ -Хятад.
Х -өө Цогоо ах чинь чадна чадна.
З -Нээрээ та Цогоо гуай мөн үү?
Х -Тийн. Одоо Хүрлээ ороод ирвэл тэгээд л бужигнуулна ш дээ хэ хэ. Миний дүү Цогоо ахтайгаа танилц, ярилц бид халтууранд явж байгаа юм.
Ц -Өө тэгээд юм ярингаа л хамт тойрч байна.
Х -Дүү өөрөө гадаад явж байсан уу?
З -Хятадад сурж байсан.
Х -Өө чи чинь бараг өөрөө тавин хувийн орчуулга нь явж байгаан байна.
З -Энэ албан бичиг л дээ.
Х -Албан бичиг болохоор маш нарийн үзэх ёстой байх тэ. Одоо чи хятадаар сайн ярих уу?
З -Яринаа хэ хэ.
Х -Ямар байна тэнд ер нь, Бээжинд.
З -Би Хөх хотод байсан л даа. 2 жил.
Х -Орчин нөхцөл энэ тэр нь хэр байна.
З -Дандаа Монголчууд л байдаг.
Х -Хэлээрээ л сурсан уу?
З -Тийн.
Х -Төлбөр гэж янзтай өндөр үү?
З -Солилцоо болохоор гайгүй байсаан.
Х -Одоо тэгээд Хятадад сураад ямар боломж нээгдэх үү?
З -Тэнд ер нь хүүхдүүд дандаа энгийн мэргэжил сонгодог, яг Монголд хэрэгтэй мэргэжлээ сонгодоггүй. Тийм болохоор ирээд ч гэсэн ажлын орон тоо цөөхөн байдаг юм байна лээ.
Х -Одоо чи тэгээд нэг компанид орчуулагч, гадаад менежер энэ тэр хийх үү?
З -Тийн.
Х -Ер нь гэхдээ Хөх хот чинь өвөр монголын нийслэл биз дээ?
З -Дан монголчууд ш тээ.
Х -Хуучин Оросын Эрхүү болгож байгаан байна даа.
Ц -Би Аравт киноны нээлтээр тэнд гэж очсон. Хөдөөгөөр нь явбал гоё юм шиг байна лээ.
Х -Монголчуудыг чинь ах дүүсээ дархлая, цусаа архинд хийж цуг ууя гэдэг гэсэн ш дээ.
Ц -Аа манайхан чинь тэгээл романтиглаад, хэ хэ. Сайхан танилцсан хүмүүс бий. Чингист тоглодог Баасан, Настаан гээд л тэднийд очихоор сайхан угтаж авдаг.
Х -Хоёр жил сураад ирсэн энд ямар байна.
З -Хөх хотоос Монгол мэдээж гоё ш дээ.
Х -Тэр ч харьцуулашгүй шүү, өвөл л стрессд орчихдог юм шиг байгаан. Утаа бөглөөг хараад дотор нь муухайрдаг байх. Зиа зиа, хятад хэлний орчуулагч шахуу л дүүтэй боллоо доо хоёулаа. Нэр хэн гэлээ дүү?
З -Золоо. Цогоо гуай таны жинхэнэ нэр нь Цогоо юм уу?
Ц -Зүгээр Цог байхгүй юу. Тэгээд цаадуул чинь Цогоо гуай гэсээр байгаад хоёр “о” үсэг нэмэгдээд хэ хэ.
Х -Цог гуай гэхээр жоохон тийм л юм даа бас.
Ц -Харин тийн таг таг гээд хэ хэ.
Х -Хүрлээгийн хэлдэг их зүгээр юм байгаа юм даа хэ хэ. Тэр реклам чамд таалагддаг уу?
З -Тийм, бүгд мэднэ ш тээ.
Ц -Жоохон хүүхдүүд л та Цогоо гуай мөн үү гээд л хэ хэ хөөрхөн.
Х -Жоохон фенүүд чинь явуулахгүй байгаа биз дээ. Тэд нар чинь дор нь цээжилж байгаа юм чинь хэ хэ.
Ц -Зарим жоохон нь хамт зургаа авахуулна гээд жижигхэн хуруу гаргаад л.
Х -Дэлгэцийнх байхад таны фенүүд бол бас харьцангуй байсан. Одоо рекламаар гаргаахгүй олон байгаа биз. Хөдөөд фэнүүд их биз.
Ц -Өө сумын төвийн дэлгүүрийн гадаа зогсоход Цогоо гуай ирлээ гээд л хэ хэ.
Х -За Золоо. Энэ улс оронд залуучууд хямралын эсрэг юу хийж байна вэ. Бид 2 бол үнэгүй таксинд явж байна хэ хэ.
Ц -Чамд ер нь өвөрмонголчууд Монгол ёсыг нэг үеэ бодвол мэддэг болж байгаа санагддаг уу?
З -Тийн ш дээ сайн мэддэг. Дэлгүүрийн хаяг нь наад зах нь Монгол хэл дээр. Бид монголчууд хэрэглэхгүй байхад.
Ц -Бас хэцүү ш дээ. МУГЖ гээд байдаг. Өдий дал гарсан хүн очиж байж Монгол бичиг ээ сайн мэдэхгүй. Ичсэн нүүрэндээ үсэглэж байгаад дэлгүүрийн хаяг энэ тэрийг хармаар болж байгаан хэ хэ. Маш их юмыг алдаж дээ гэж бодогддог.
Х -Ер нь тэгээд худлаа үндсэрхэг царайлж байхаар жижиг юмнаас л эхэлнэ. Бичиг үсгээ мэддэг, ёс заншлаа хүндэлчихдэг. Наад захын юмнуудаа хэвшүүлвэл. Дүү одоо монгол бичгээр сайн биз.
З -Арван жилдээ үзэж байсан.
Х -Гэр бүлээ зохиосон уу?
З -Тийн, нэг охинтой.
Х -Нөхөр юу хийх үү?
З -Нөхөр оюутан.
Ц -Тэгээд залуу нас гэдэг эрчээрээ л явдаг үе дээ.
Х -Гэр бүлийн орлого хэр вэ?
З -Саяхан л ажилд орсон. Цалингаа 750 мянга гэж тохирсон.
Х -Даатгалаа хийлгэж байгаа юу. Тэрнийгээ л төлүүлж байх хэрэгтэй.
З -Төлөхгүй байгаа. Харин энэ хятадын компани болохоор тиймэрхүү юм хийхгүй юм шиг байна лээ.
Ц -Залуу байхад тоодоггүй л байлаа. Одоо тэгээд нөхөж хөөцөлдөх энэ тэр гээд бөөн хар ажил. Даатгалаа л хийлгэх хэрэгтэй.
Х -Тэтгэвэр НД-ыг авахад л хэрэгтэй гэж бодож байсан үе байгаа юм. Одоо бол өөр. Жишээ нь, цалингийн зээл авахад нийгмийн даатгалгүй бол бүтэхгүй наад зах нь ийм болсон.
З -Аанхан. Ахаа энэ 1-р дэлгүүрийн үүдэнд зогсчих. Би эндээс гүйчихье.
Х -Шууд.мн сайтад такси гээд цуврал нийтлэл гардаг юм. Дашваанжил компани ивээн тэтгэдэг. Тэгээд газаа хийж аваад таксинд яваад Цогоо ахтай жоохон тойрч байгаа юм. Чи тэгээд таарчихлаа.Гэхдээ чамаас мөнгө авна аа. Чи цалин сайтай хүүхэд байна, хэ хэ.
З -хэхэ өгье дөө тэгвэл ... За тэгээд Цогоо ах болон Шууд. Эм. Эн сайтын хамт олонд цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Ц -Баярлалаа. Чамд ч амжилт хүсье.
З -За хүргэж өгсөнд баярлалаа.
5
Ингээд яриа хөөрөөтэй, яаруу ажилтай хүүхэн бууж бид хоёр цааш явлаа.
4
Х -Хүрлээ чинь ингэхэд танай хүү болсон уу яасан бэ хэ хэ. Телевизээр нэг харсан чинь ааваа гээд сууж байсан.
Ц -Харин цагаан сараар л аав хүү байхаар тогтоосон хэ хэ.
Х -Одоо хараад байхад таксинд зорчиж байгаа хүмүүс ч тэр ярих юм. Заримдаа ганцаардсан гутарсан байдалтай орж ирнэ. Тэд нар ингээд зуу татсан архи уусан байдлаар стрессээ тайлсан харагдаад байдаг. Би энийг хавтгайрсан архидалт биш зүгээр хүмүүст нөхөрлөл жоохон дутаад байдаг юм болов уу гэж бодох юм.
Ц -Ганцаардах нас чинь тэгээд нэлээн юмны учир мэддэг болсноос хойш нас ахиад ирэхээр гардаг шүү. Тэгээд бодоод байхад ганцаардал хүүхэд үеэс л суурь нь тавигддаг юм шиг. Зожигроод явчихсан хүүхдүүд хэцүү.
Х -Хүнд нөхөр бай, хөлөнд чигчий бай гэдэг үг байдаг юм байна лээ. Та галзуу сайхан үерхэж нөхөрлөсөн хүн гэвэл хэдий хэр байх уу?
Ц -Байсан даа.
Х -Нөхөрлөл гэдгийг та юу гэж ойлгох уу?
Ц -Чулуунбаатар гэж хүнийг хэлнэ. Ёстой салдаггүй сайхан найзууд байсан. Хүн тэгээд нэгнээ алдсан хойноо үнэ цэнийг мэддэг. Хамгийн гол нь нөхөрлөлдөө үнэнч бай гэдэг үгэнд их учир байна.
Х -Зарим нь бол цаг хугацаагаар хэмжих гээд байдаг.
Ц -Цаг хугацаагаар бол хэмжигдэхгүй л дээ...
4
Баян бүрдийн тойргийн урд нэг яаруу алхах дунд хэрийн насны эмэгтэй гар өргөж байхаар ньзогсоод авчихлаа. Би ч суунгуут нь л хошин байдлаар яриа өдөж эхэллээ.
4
З/зорчигч/ -Их сургуулийн 2-р байр явна аа.
Х -Өөрөө багш уу?
З -Үгүй ээ.
Х -Чи гэхдээ эх хүн мөн тээ.
З - .........
Х -Би жүжигчин Цогоо гуайтай хамт “Тийм” гэж хариулдаг нэвтрүүлэг хийж байгаа юм.
З -Худлаа яриад л хэ хэ.
Х -Нээрээ одоо үргэлжлүүлье. Та одоо таксинд явж байна уу тэ?
З - ммм .... ккк.
Х -Ээ хариулаач ээ. Нэвтрүүлэг унагаагаад байх юм. Цогоо ахаа та нэг юм хэлээч ээ хэ хэ. За одоо албан ёсоор танилцья. Нэр хэн билээ.
З -Юу яриад байгаа юм бэ хэ хэ.
Ц -Таксинд ингээд зорчиж яваа хүмүүсийн сэтгэгдэл сонсоод явж байна. Энэ хүү маань ингээд яриад явсан чинь сонин санагдаад. Бид хоёр ер нь тэр халтуур гэдгийг чинь л хийж байна, яваад байна хэ хэ.
Х -Өнөөдөр МУИС-ийнхан жагсаад байна лээ. Танай сургууль дээр хичээл хийж байгаа хүн байхгүй байх аа. Буцах уу хэ хэ.
З -Үгүй байлгүй дээ хэ хэ.
Х -Би Хүрлээг орлож байгаа юм аа хэ хэ. Ахтай цуг яваад 20000 төгрөг олох гэсэн чинь одоо 5000 дутаад байна. Чамаас л авна даа.
З -хэ хэ
Х -Ер нь энэ бол цуврал нийтлэл байгаа юм. Манай таксинд суусан хүмүүс заавал ярина. Ярихгүй бол км-ийн үнийг 3 дахин нэмнэ.
З -За яршигаа хэ хэ.
Ц -Энэ хүү буулгахгүй л тойроод байна шүү хэ хэ, чи оюутан уу?
З -Эчнээгээр сурдгийн. Солонгос хэлээр.
5
...Бид гурав МУИС-ийн II байрны дэргэд ирээд хүүхэн буулаа. Бид хоёрын ярианд итгэсэн бололтой. “За май энийгээ өгчихье” гээд 5000 төгрөг сарвайлаа. Бид хоёр учир жанцангаа хэлсэн ч хүүхэн нэг л итгэхгүй эргэлзсэн байдалтай хэвээр “За их баярлалаа. Яараад хичээл эхэлчихээд” гээд буулаа. Бид хоёр цааш замаа хөөлөө.
4
Х -Манай хүн итгэхгүй байна л даа хэ хэ. Та хүмүүст өөрийнхөө хэлмээр санагдаад явдаг, хуваалцмаар зүйл байгаа бол энэ ярилцлагаар дамжуулж хэлж болно шүү дээ.
Ц -Хааяа бодохоор цээж давчиддаг юм. Манайх одоо яасан олон сувагтай болов. Ганцхан Монгол телевиз л байсан. Ийм олон болох тусам нэвтрүүлгийн чанар сайжрахгүй. Одоо зурагтаар юу ч сонсогдохгүй байхаар чангалаад дараагийнх нь юм гарахаар чихний хэнгэрэг хагалчих шахаад. Гэрээр чинь наадхаа битгий бахируулаад байгаач гээд л техникийн стандарт гэж нэг юм байна ш дээ.
Х -Манайд бол бүх юманд стандарт алдагдаад байгаа даа. Эдийн засгийн тал дээр таны хувьд үзэл бодлоо хуваалцвал.
Ц -Энэ улс орны төлөө хариуцлага хүлээнэ гэж гарсан хүмүүс өөрсдөө тэр стандартаа олж байгаа юм уу. Одоо их хурал дээр хоёр хурууны завсар эрхийгээ гаргадаг энэ тэр гээд л энийг үзээд сууж байгаа нялх амьтад, эмээ өвөө, шилжилтийн насныхан энэ бүгдийг хүндэтгэж үзэхээ больж, үнэндээ. Бидний амьдрал ингээд нам гэж талцаад л доошоогоо суучихлаа ш тээ. Би одоо хотын дарга, ерөнхийлөгч дээрээ орох гээд чадахгүй тэр 11 11 гээд уг нь бас байх юм л даа.
Х -Өнөөдөр тэр 11 11 дээр Бат-Үүл дарга сууж байгаа гэсэн шүү.
Ц -Ингээд л төрийн үйлчилгээ авч болохгүйд бухимдах л юм.
Х -Төрийн үйлчилгээгээ хүндээ ойртуул аа гэж хэлж байгаа юм байна. Тийм үү? Цогоо гуай....
4
Жоохон хүүхэд хөтөлсөн 3 хүүхэн гар өргөж суулаа.
4
Х -Хөөх өнөр олон хүн авлаа ш тээ хоёулаа. Хаа хүрэх вэ та нар?
З -57 дугаар сургуулийн тэнд.
Х -За хэдүүлээ танилцанаа, эгч дүүс үү та нар?
З -Тийм.
Ц -Адилхан юм байнаа хоорондоо.
Х -Хэн нь ажлын өрөө хүйтэн байна гээд түрүүн ярив аа.
З/зорчигч/ -аан би энд нэг оффист суудаг юм. Өрөө харин хүйтэн байна.
Ц -Ах дүү улс ингээд сайхан шүү. Энэ нэг хөөрхөн жоохон юмыг ээ. Бид гурвын хооронд өөр нэг их яриа өрнөсөнгүй. Газар ойрхон тул дороо л 57 дугаар сургууль ороод ирэв. Буухад нь би учрыг хэлж манай хэд жоохон гайхсанаа баярласан талархсанаа хэлээд буулаа. Өөрсдийгөө Эрдэнтуяа, Цолмон, Инжээ гэж танилцуулав.
4
Бид хоёр тасалдсан яриагаа үргэжлүүллээ.
4
Х -Зиа одоо таныг хүргэж өгье дөө хэ хэ. Тэгээд тэр төрийн үйлчилгээг авах гэсэн бүх л хүмүүс ийм асуудалтай байдаг шүү.
Ц -Тэгээд төрийн ажил хийдэг хүүхдүүд миний саналыг сонссон болоод за хэлэлцэе гээд л бушуухан өрөөнөөсөө гаргах гээд л.
Х -Нийтлэг харилцааны асуудал байдаг л даа. Гэхдээ төрийн үйлчилгээг үзүүлж байгаа юм чинь зөв харьцаж хэвших л хэрэгтэй дээ.
Ц -“Юу яриад байгаа юм учраа олж яриарай даа” гээд сууж байгаа хүн байхаар чинь хэцүү юм байна ш дээ. Хүмүүстээ сайхан харьцаж юм аа тодорхой байлгах хэрэгтэй л дээ.
Х -За тийм байдаг байж. Үүнийг уншсан төрд ажилладаг манай залуус нэгийг бодох байлгүй дээ тийм ээ. Та ер нь амьдарлын зорилгодоо хүрсэн хүн мөн үү. Энэ тал дээр юу хэлэх үү?
Ц -Одоо энгээд төрөөс шагнал авчихаар өнгөрсөн амьдрал улам гологдоод байдаг юм биш үү. Сэтгэл цадахгүй байна. Ийм их хайр хүндэтгэл хүлээхээр юм хийсэн үү би гээд мөрөө шүүрдээд бодохоор алдсан нь их. Хүн болгон ийм байдаггүй байх заримдаа ичмээр болоод байгаа ч юм шиг. Нутаг усныхан хүлээж аваад л. Энэ сайхан ч гэсэн улс орны хэмжээнд үнэлэгдэх хүн мөн үү гэж бодох л юм.
Х -Өшөө их л юм хийх ёстой гэж бодож байгаа юм байна даа, та.
Ц -Одоо залуу улсад өөрийхөө алдааг давтуулчихгүй юмсан гээд хэлмээр үе байх юм. Тэгээд өөрөө залуу явахад ч тэгээд зандарч байгаа хүнд дуртай байгаагүй шүү би. Тэгэхээр залууст бас зөв учрыг нь олж юм хэлмээр юм шиг байгаан.
Х -Таны уран бүтээлийн ойрын зорилго юу байна.
Ц -Өөрийнхөө хэмжээнд нэг чөлөөтэй нутаг усаараа явж уулзаж хувийн тоглолтоо хийгээд явчих юмсан л гэж бодогдоод байна.
Х -Сайхан санаа байна.
Ц -Өөрийхөө уран бүтээлээ яаж хийж байсан тухайгаа, өөрийнхөө тухай энгийн яриад нэг явмаар байна хэ хэ.
Х -Надад нэг тийм сэтгэгдэл төрж байна. Та энэ урлагт үнэнч зүтгэснийхээ үр дүнг амсаад явж байгаа юм байнаа гэж.
Ц -Өөрийхөө муугаас урлагаас хөөгдөж туугдаад явж л байсан. Эргээд уйлж унжихаа шахаад орж ирж л байсан. Гэхдээ би энэ мэргэжлийг эзэмшээгүй байсан бол Ёндонгийн Цог гэдэг хүн энэ олны дунд
Цогоо гуай гэж танигдаж ард түмэнтэйгээ танилцаж шүүмжлүүлж, баярлаж тэрнээсээ кайф авахад тусалсан ариун тайз, багш нар минь гээд… Жинхэнэ жалга довны үзлээр ханддаггүй шүүгч нар бол үзэгчид шүү дээ. Тэд нараасаа сайн муугаа сонсоод л.
Х -Яриа халаад асуухад ингээд нэг танигдаад ирэхээр хүмүүс архинд уруу татаж зарим нэг нь замаасаа хазайх үе байдаг юм шиг. Таны хувьд тийм үе тойроогүй биз.
Ц -Тойроогүй. Гэхдээ одоо харахад архинд хандах хүмүүсийн хандлага өөр болоод байна. Тэр нь зүйтэй. Заавал тэр гашуун үед тулж ойлгохгүйгээр туулж үзсэн хүний үгийг сонсож амьдраарай гэж захимаар байна.
Х -Таны үгийг манай залуучууд сонсож байгаа байх аа. Надад ч бас нөлөөлж байна. Энэ арын сандал дээр сууж байгаа хүмүүсийн олон тохиолдол архитай холбогдсон байдагт харамсдаг. Иймд залуус бүгд тэсч, хичээж улс эх орон өөрийнхөө төлөө архинаас ангижрах хэрэгтэй.
Ц -Архинаас болж энэ улс орон амьдралд юу болж байгааг мэдрэхгүй, юу хийж чадах байсныг мэдрэхгүй яваад л өнгөрнө. Энийг бодоод үзэхэд их сонин тооцоо гарна даа гэж боддог.
Х -Танд ингээд харамсаж бодох үе байсан биз.
Ц - Байна, одоо ч гэсэн. Ширээ шаагаад архи ууж байгаа залуу хүнийг хараад ингэж болдоггүй юм гээд хэлмээр санагддаг. Сүүлд нь засч болохгүй зүйл рүү орчихдог.
Х -Би таниас нэг зүйл асуух гээд мартчихаж, та тэтгэвэр хэдээр тогтоолгосон бэ?
Ц -Ардын жүжигчин Самбуу ярьж байна ш тээ. Миний тэтгэвэр 190 төгрөг гэж. Тэрэнтэй л адил.
Х -Гэхдээ та бол ганзага сайтай мөнгөнөөс илүү их хүндлэл хүртэж яваа хүн. Манай таксинд явсанд баярлалаа танд. Дээр нь нэмж хэлэхэд цаашдаа ч Цогоо гуай бидэндээ илүү ойр байх тусам манай дэлгэц баян байж, ард түмэн таныг илүү их хайрлаж харж явна гэж боддог.
Ц -Болж өгвөл гунигтай хүний сэтгэлийг засах юмсан, баяртай байвал баярыг нь нэмэх юмсан гэж боддог. Энэ бие маань хүрэлцэж байвал залуус, уран бүтээлчидтэйгээ бужигнаад явах сайхан.
4
Ингээд урд суудалд тухалж хөл нэлээн чилсэн Цогоо гуайг гэрийн гадаа нь буулгаж өглөө. Хоёул цуг тамхилж авах хооронд Цогоо ах саяхан машинаа жоохон “түг хийлгэж” одоо завсарт өгсөн байгаагаа хуучиллаа.
6
Орц руугаа орж явахад нь би араас нь гэнэт “Цогоо гуай” гэж чангаар дуудлаа. Инээвхийлэн эргэж харахад нь товчхон “Баяртай” гэлээ. Манай хүн над руу гараараа дохилоо. Би ч хөдөллөө. “Гунигтай хүний сэтгэлийг засах юмсан, баяртай байвал баярыг нь нэмэх юмсан гэж боддог эгэл нэгэн хүсэлтэй бүхний мэдэх Цогоо гуайтай ийн ярилцлаа. Дараа баасан гарагт сонин ихтэй уулзья даа. Ажлын амжилт манайхаан.
5
Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ