
Өнгөрсөн долоо хоногт хүнд даацын ачааны автомашин шатсан хэрэг гарчээ. Уг хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Эмээлт өртөөний баруун талын авто зам дээр болсон байна. УБК-2615 улсын дугаартай “Пусо” маркийн хүнд даацын ачааны автомашины бүхээг шатаж байжээ. Галыг Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасаг унтраасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ