БШУ-ны сайдыг хийсэн ажлаа эргэж харахыг сануулав
МУИС-ийн багш нарын төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд тус сургуулийн удирдлагуудын хууль зөрчсөн үйлдэл нь хэтэрч, эхлүүлсэн бүтцийн өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай ярьж байна.
ыб
Хурлын үеэр МУИС-ийн багш Б.Болд-Эрдэнэ “Төсөв хэмнэх тухай асуудлыг ярьж байсан Сургалт эрхэлсэн дэд захирал н.Мөнхбат сургалтын албан дарга н.Ундрал нарын хүмүүс өөртөө профессор цолны тушаал гаргуулаад, авах ёстойгоосоо илүү цалин аваад явж байна. Түүнчлэн өнгөрсөн өвлийн нэмэлт элсэлтээр орж ирсэн оюутнуудын сургалтын төлбөрийг шууд авч, журам зөрчсөн гэдшийг ШӨХТГ-ын байцаагч тогтоож, акт тавигдаад байгаа” гэж ярилаа.
ыб
Мөн тус сургуулийн удирдлагууд нь сургуулийн сургалтын системийг сайжруулах 70 сая төгрөгийн тендэрийг ямар нэгэн өрсөлдөөнт шалгаруулалтгүйгээр “Би ти солюшин” компанид өгч, хууль зөрчсөн үйлдэл хийжээ. БШУЯ-наас МУИС-д элсэгчдийн хяналтын тоог зарласан байна. Ингэхдээ 40 багштай шинжлэх ухаан, байгалын ухааны суурь мэргэжлийн тэнхмүүдэд 25 оюутан элсүүлэх, Хэрэглээний сургуулийн нэг багштай тэнхимд 60 оюутан элсүүлэн хяналтын тоо өгчээ. Үүнийгээ шинээр байгуулсан 7-8 багштай Хэрэглээний сургуулиа дэмжиж буй үйлдэл гэж тайлбарлаж байгаа тухай хуралд оролцогч багш нар хэлсэн. Мөн тэд МУИС-д үүсээд буй эдгээр асуудалтай БШУ-ны сайдын ажил шууд холбоотой. Тиймээс БШУ-ны сайд Л.Гантөмөрийг хийсэн ажлаа эргэж харахыг сануулав.
ыб
МУИС-ийн багш нарын төлөөлөл УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хандан суралцагчдын хувь заяагаар тоглож буй уг асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэж өгөхийг шаардсан байна. Өмнө нь сургуулийн захирал, салбарын сайддаа хандаад тоогоогүй. Ерөнхий сайдад гурван удаа нээлттэй захидал бичихэд нэг ч хариу ирүүлээгүй болохоор эцсийн найдвар нь Улсын их хурал гэж тэд үзжээ.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ