Т.Энхжаргал хүрэл медаль хүртлээ
Казахстан улсын нийслэл Астана хотноо болж буй Азийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнээс манай улсын тамирчин спортын мастер Т.Энхжаргал хүрэл медаль хүртжээ.
Энэхүү тэмцээнийг Олон улсын дугуйн холбоо болон Азийн дугуйн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээнд Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар дасгалжуулагчтай “Атилла" клубийн 13 тамирчин оролцож эх орноо төлөөлөн оролцож байна.
Монгол тамирчдынхаа медалийн салхийг хагалсан Т.Энжаргал өнгөрсөн онд Энэтхэгийн Дели хотноо болсон дугуйн спортын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг хүртэж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ