Х.Тэмүүжин: Хүн гүтгэсэн гэх мэдээлллийг гаргасан хүнтэй эхэлж уулздаг болно
УИХ-ын нэгдсэн чуулган “Гэмт хэргийн тухай хууль” болон холбогдох бусад хуулийн төслүүдээр үргэлжилж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцууллаа.
5
С.Ганбаатар: Гэмт хэргийн тухай хуулийг уншиж танилцлаа. Энэ хуулийн төсөлд 14 наснаас эхэлж ял эдлэнэ гэж заасан байна. Энэ дэндүү харгис хуулийн төсөл болсон юм бишүү. Гэмт хэргийн ноцтой хохирол, гудамжинд зодуулсан тохиолдолд гэмт хэрэг биш гэж үздэг одоо мөрдөгдөж байгаа хуулийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
5
Х.Тэмүүжин: Одоо үйлчилж байгаа хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн доод насыг 16 гэж заасан зарим ноцтой хэрэгт 14 нас гэж заасан байгаа. Хамгийн гол нь одоо мөрдөгдөж байгаа хуульд хүүхдэд ял оноох зарчим нь насанд хүрсэн хүнтэй адил ял оноодог байсан. Бид харин энэ уулийн төсөлд асыг 14 гэж заасан ч оноох ял нь тусгайлан үйлчлэхээр заасан. Дэлхийн улс орнуудад ч ингэж үздэг. Хуулийн байгууллагууд 14 наснаас хүүхэдтэй ажиллаж, хууль сахиулах ажиллагаа явуулж, оноох ялыг өөрчилсөн. Хүүхдэд оноох ял насанд хүрсэн хүнтэй адил ял оноодог байсан бол одоо хүүхдийг “Хаалттай сургалтын байгууллага”-д байлгана гэж зааж өгч байгаа.
6
Ажлын хэсгийн гишүүн н.Эрдэнэбат: Гэмт хэргийн хохирол, ноцтой хор уршиг гэдэг ойлголтуудад багтаан гэмт хэргийн 4 төрлийн хохирлыг тооцож гаргасан. Тухайлбал, өмнө нь эд хөрөнгө залилсан гэдэг нь яах аргагүй үнэлгээ шаарддаж, хохирлыг тооцуулдаг байсан. Гэтэл сэтгэл санааны хохиролыг барагдуулах гэж байгаагүй үүнд зориулан “хор уршиг” гэдэг заалт оруулж ирсэн. Иргэснээр иргэдийн сэттэл санааны хохирлыг тооцох боломжтой болно. Одоогийн Эрүүгийн хуульд зодох гэдэг заалт байхгүй. Гэхдээ “хүний биед ноцтой гэмтэл учруулсан, тарчлаах” гэсэн заалтууд байгаа. Гэтэл шүүх эмнэлгээр яваад “хөхөрсөн байна, гэмтэл байна, гэхдээ гэмтлийн хөнгөн зэрэгт ч хүрэхгүй байна” гээд хэргийг хэргэсэхгүй болгох асуудал цөөнгүй гардаг. Тийм учраас энэ бүгдийг хүний биед хохирол учруулсан л бол гэмт хэрэг гэж үзэхээр заасан.
6
Ц.Даваасүрэн: Энэ хуулийг баталсанаар хүний эрхийг дэдэлдэг болно гэж байна. Өмнөх хуулиас илүү болсон уу, хүнийг гэмт хэрэгтэн гэж нотлоогүй байж гэмт хэрэгт буруутгадаг асуудлууд арилсан уу. Мөн төрийн албан хаагчид бусдыг гүтгэсэн тохиолдлыг хэрхэн шийдвэрлэхээр заасан бэ? Сонгуулийн явцад үүссэн асуудлуудыг тодорхой болгоход хэрхэн анхаарсан бэ? Ял өгөхдөө торгуулиар мөнгөөр, сар жилээр гэж заасан байна. Энэ мөнгөөр ялыг эдлэх гэдэг танилтай мөнгөтэй нэгэнд үйлчлээд, мөнгөгүй нь ялаа аваад хуучнаасаа ялгарахгүй байгаа юм биш үү?
6
Х.Тэмүүжин: Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэдэг нь яг юу байх вэ гэдгийг хуулийн төслүүдэд дэлгэрэнгүй оруулсан байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээг “Гэмт хэргийн тухай хууль”-нд нилээн тодоорхой болгож өгсөн. Хүнийг юу юугүй хорихоос илүүтэй электрон гавны асуудлыг оруулж ирсэн. Цахим гав албадан арга хэмжээний нэг хэсэг болж ирэх юм бол сэжигтэн энгийн байдлаар гэртээ байж, ажилдаа явангаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцоод явах юм. Энэ бүхэн дээр хүний эрхийг дээдэлсэн хууль сахиулах байгууллагын ажиллагаа явагдана гэж үзсэн. Гүтгэх үйл явц бол өнөөдөр нийтдээ хавтгай байна. Хэвлэлүүдээр хүнийг гүтгэж байна. Энэ бүхнйиг шалгаж байгаа асуудал нь өөрөө хүний эрхийг нь зөрчиж байгаа. Харин шинэ хуулийн төсөл дээр хүн гүтгэсэн гэх мэдээлллийг гаргасан хүнтэй эхэлж хуулийн байгууллагаад очиж уулзаад үнэн үү, худлаа юу гэдгийг асуух юм. Хэрэв нөгөө хүн уг мэдээллийг “худлаа, мэдэхгүй” гээд Хуулийн байгууллагад нолтолж чадахгүй бол өөрөө гэмт хэрэгтэн болно. Хэвлэлээр дамжуулж бусдыг гүтгэсэн гэдэг нь нотлогдвол “Зөрчлийн хууль”-иар хариуцлага хүлээнэ. Ингэхдээ иргэнийг нэг сая төгрөг, хуулийн этгээдийг 10 сая төгрөгрөөр торгоно. Харин гүтгүүлсэн хүн хохирсон гээд хичнээн төгрөг нэхэмжлэх асуудал нь нээлттэй байх юм.
6
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ