Өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа
Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болж байна.
6
Уг хэрэг дээр ажиллаж буй есөн өмгөөлөгч хэргийг хянасан прокурор, шүүх бүрэлдэхүүн зэргээс татгалзаж буйгаа шүүхийн хурлын үеэр мэдэгдлээ. Өмгөөлөгчид Газрын тосны газрын дарга асан, талийгаач Д.Амарсайхан хорих ангид нас барсанд шүүх, прокурорын байгууллага ямар нэгэн байдлаар буруутай хэмээн үзэж буй гэнэ. Тэдний гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.
6
Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас талийгаач Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиудаар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутгасан хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр татсан юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ