Ирэх оноос нэг шуудай цементийг ч гаднаас авахгүй гэв

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт болж, өнгөрсөн долоо хоног хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтаар  Ерөнхий сайд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар хийгдэж байгаа ажлууд болон ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгээ тайлагналаа.

6

Тэрбээр хэлэхдээ "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үүнээс 20 гаруй хоног нь өнгөрч байна. Энэ хугацаанд нилээн олон хуулиудыг УИХ-д өргөн барилаа. НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, 10 сая байсныг 50 сая байхаар болголоо. Худалдан авалтын НӨАТ-ын 10 хувийн 2 хувийг жилийн эцэст татвар төлөгч эргүүлэн авдаг байх зэрэг өөрчлөлтүүд хийгдлээ.

6

Импортыг орлож, экспортыг дэмжих тодорхой төслүүдийг эхнээсээ дэмжих ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улс жилдээ 2,5 орчим тонн цемент хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Хөтөлийн цементийн үйлдвэрт 80 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ үйлдвэр нь жилдээ 1 сая орчим тонн цемент нийлүүлэх хүчин чадалтай. Цаашид бүтээн байгуулалт хийгдэж байгаа үйлдвэрүүдийг дэмжиж  ажиллана. Энэ хүрээнд дотоодын гурван компанид цементийн үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж байгаа. МАК, Монполимент болон баруун бүсийн бүтээн байгуулалтыг дэмжиж Баян-Өлгий аймагт баригдаж байгаа цементийн үйлдвэрт хөрөнгө оруулж байна. Баян-Өлгий аймагт баригдаж байгаа үйлдвэрийг хувийн хөрөнгөөр эхлүүлсэн байгаа Засгийн газрын зүгээс 4-5 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Ингээд ирэх оноос нэг шуудай цементийг ч гаднаас авахгүй болно.

6

Мөн  Эм үйлдвэрлэгчид дуслын шингэнийг дотооддоо үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүллээ. Ер нь Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэж байгаа ажлыг би ганцаараа хийгээгүй. Баялаг бүтээгчдэд тулгараад байгаа асуудлыг хамтдаа хэлэлцэж, саад бэрхшээлийг арилгасанаар үр дүнд хүрч эхэлсэн 20 хоног өнгөрлөө гэж дүгнэж байна.

6

Дараагийн том асуудал бол ОХУ-д хийсэн айлчлал. Энэ үеэр ирэх таван жилийн хугацаанд ОХУ-аас бинзен, түлшний хэрэгцээгээ хангах тогтвортой гэрээг хийлээ. Үнийн хувьп боломжийн байна. Үүний үр дүнд жилдээ 120 сая ам.долларыг монголдоо үлдээд байх юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монгол улс болон Оросын холбооны улс хооронд дунд хугацааны хамтран ажиллах стратеги төлөвлөгөөний түншлэлийн дүр зураг гаргалаа. Мөн Шанхайд болсон уулзалтаар том том үнийн дүнтэй гэрээ хэлцлүүд хийгдсэн. Үүнээс ОХУ-д ашигтай гэж үзвэл Монгол Улсаар дамжиж хийн хоолойгоо явуулна гэвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн ирэх наймдугаар сард Халхын голын 75 жилийн ойн болно. Энэхүү ойн баярт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хүрэлцэн ирэхийг урьсан. Саналыг таатай хүлээн авснаа мэдэгдсэн. Энэ үеэр хоёр улсын иргэдэ харилцан визгүй зорчих асуудлыг ярилцсан. Олон жил яригдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд  ахиц гаргасан айлчлал болсон гэж дүгнэж байна.

6

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногтой холбоотой нэг асуудал байна. Зарим нэг хүмүүс ялын тогтоол явуулж байгаа юм шиг 100 хоногоос цаг ухрааж өдөр хоног, цаг минутыг тоолж байна. Бидний хувьд баялаг бүтээгчдээ дэмжиж байна. Тэдэнд ажиллах нөхцөл, ирээдүйдээ итгэх итгэлийгсайжруулахаар ажиллаж байна. Энэ 100 хоногт өргөс авчихсан юм шиг сайхан болчихгүй.  Гэхдээ бид 100 хоногийн хүрээнд Засгийн газар ажлаа дүгнэж, шаардлагатай арга хэмжээ авахын тулд долоо хоногт хоёр удаа хуралдаж байна. Бид эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахаар ажиллаж байна. Өнгөрсөн нэг дэх өдөр бид эдийн засгийн ил тод байдлыг хэлэлцсэн.

6

Засгийн газрын зүгээс 2014 оныг "Монголдоо бүтээцгээе" уриатай жил болгож байгаа. Хийж бүтээе гэсэн хүмүүс маш их чармайлт гаргаж байгаа гэтэл банкнаас төсөл хөтөлбөрүүдийг нь санхүүжүүлэх мөнгийг нь гаргахгүй байна. Тиймээс өнөөдөр миний өрөөнд Монгол банк болон арилжааны банкны удирдлагуудтай уулзалт хийнэ. Баялаг бүтээгчдэд хөрөнгө оруулалт хийхэд ямар саад бэрхшээл тулгараад байгаа яаж шийдэж болох вэ гэдэг асуудлаар тэдэнтэй ярилцана.

6

Өнөөдөр эдийн засаг муудсан учир шалтгааныг хэний буруу вэ гэж ярилцаж суух нь үр дүн авчрахгүй. Харин Засгийн газрын зүгээс оношоо зөв тавьж чадлаа. Өнгөрсөн он жилүүдэд монголчууд бүх юмаа гаднаас авдаг болчихсон байна. Энэ бүхнийг эхнээсээ шийдвэрлэж эхэлсний нэг жишээ цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжийг бүрдүүлж чадлаа.

6

Ер нь хошуу нэмэхээсээ илүү хуруу нэмэх цаг болсон. Төмөр замын асуудлыг гэхэд 7-8 жил ярисан. Төмөр зам барих ажил юм уу, төмөр замын тухай яридаг хэрүүл юм уу гэдэг болсон байсан шүү дээ. Болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийн талаар ярих нь зөв. Гэхдээ ингэж хошуу нэмэж, муу байвал баярлаж гуяа алгадаж суудаг байж болохгүй. Монгол Улсын төлөө бие биенийхээ ажилд хүндэтгэлтэй хандаж байж улс орон хөгжинө" гэлээ.

6

Энэхүү мэдээллийн дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moonoo:
saya ashiglaltad orson khotoliin cementiin une hyatadynhaas 11 huviar undur bn. mak, monpolimet 2-yn uildver ajillaj ehelbel harin joohon une buurch magadgui yum. dotooddoo uildverlej baij adgiin ereenii 2 dahin nemegdsen unetei cementees unetei baigaad zadgai tsagaantan ta ankhharal khanduulbal zugeer shuu. ongorson jil 44 zah deer tonnyg ni 260 aar avaad zogsoj baihad hurtel "une nemegdsen yum baihgui baina. tiim yum baival barimtaa gargaad ir, hariutslag tootsoyo " gej baisan hun dee.
2014-05-30
mongolstan:
sain ajillaj bn shuu
2014-05-29
задгай:
задгай цагаан гэж
2014-05-29
зочин:
монгол улс урагшаа хөгжиж болохгүй гээд ардын намын хан хэлэх гээд байгаа юмуу.юм хийхээр бид түрүүн хийсэн юм гэж ичихгүй хэлнэ,таван толгой,оюу толгойг аль түрүүн зараад идчихсэнээ яагаад хэлдэггүй юм.
2014-05-29
зочин:
хуруу нэмье гэхээр ажил олдохгүй байна. ажил олгогчид ажилтнуудаа цомхотгож байна шүү дээ.
2014-05-29
бусдын амжилт:
цементний үйлдвэр аль 5 жилийн өмнө эхэлсэн ажил. таны үед л дуусан болохоос... бусдын хийсэн ажил...
2014-05-29
зочин:
ербөнхий сайдаа? таныг ингээд ярьж байх хооронд чинь араар тань шатахуун импортлогч компаниуд үнээ нэмнэ гээд мэдэгдэж сууна. үүнд та ямар тайлбар хэлэх вэ?
2014-05-29