Н.Алтанхуяг: 100 хоногт ид шид бүтээгдэхгүй
"Ерөнхий сайдын 30 минут" ээлжит уулзалт өнөөдөр болж, Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар хийгдэж байгаа ажлууд болон ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгээ тайлагналаа. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
6
-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийгдэх 70 ажлын хэдийг нь эхлүүлсэн бэ. Ямар хүндрэл бэрхшээлүүд гарч байна вэ?
-Эдийн засаг эрчимжүүлэх ажлаас 40 гаруй асуудал эхэлсэн. Үүнээс зарим ажил нь хэрэгжээд эхэлсэн, зарим хууль нь батлагдсан явж байгаа.
6
-"Буянт-Ухаа" хорооллын сугалаанд хожсон иргэд банкин дээр очоод орлого нь хүрэхгүй, өндөр настай гээд зээл төлөх урт хугацааны шаардлага хангахгүй гэх мэтийн асуудлаас үүдэн зээлээ авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна?
-"Буянт-Ухаа" хорооллын асуудал бол юмтай болсны зовлон гэдэг болж байна. Банкинд энэ хүнд зээл өг гэж хэлэх эрх бидэнд байхгүй. "Буянт-Ухаа" хороололд орохыг хүссэн иргэд эхлээд 30 хувиа урьдчилан төлсөн байх ёстой, үлдэж байгаа 70 хувиа 25 жилийн хугацаанд ийм хэмжээгээр төлөх чадвартай байна. Энэ банкны шалгуурыг хангасан хүмүүс байрандаа орно. Сугалаанд оролцсон 1500 гаруй хүнээс 1000 орчим нь байраа авсан гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн.
5
-Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд "Буянт-Ухаа" хорооллын журамд өөрчлөлт оруулах уу?
-Энэ журамд өөрчлөлт орохгүй. Байр авахыг хүссэн хүн 30 хувиа төлөөд 25 жилийн хугацаанд төлөх чадвартай байх ёстой энэ журмаараа л явна. Жишээлбэл, өндөр настай иргэн ажил хийж байгаа хүүхэдтэйгээ хамтраад байрны эзэмшигч болсон байсан. Боломжтой хувилбар олон бий шүү дээ. Бэлэнчлээд суухгүйгээр арга хайх хэрэгтэй.
6
-МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг өргөн барихаар болсон гэсэн. Эдийн засаг хүндэрсэн нь салбарын сайдтай нь холбоотой гэж та үзэж байна уу?
-Огцруулах асуудалтай холбоотой бичиг миний гар дээр одоогоор ирээгүй байна.
6
-МАН-аас хүргүүлсэн 10 хоногийн хугацаатай шаардлагад яагаад хариу өгөөгүй юм бэ. Боломгүй асуудал байсан юм уу?
-100 хоногийн ажил хийгээд явж байхад 10 хоногийн хугацаатай шаардлага өгчихлөө. Энэ бол байдаг л асуудал. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Ажлаа ч хийнэ, шаардлагад нь хариу өгөөд л явна.
6
-"Оюутолгой" ХХК 300 ажилтнаа халсан байна. "Оюутолгой" нөхцөл байдал хүнд байгаа үед ажилтнаа халах нь хэр зохимжтой юм бэ. Эдийн засаг сайжирвал энэ ажилтнуудаа эргүүлэн авах боломжтой юу?
-"Оюутолгой" ХХК ТУЗ-ийн гишүүн Ч.Отгочулууг дуудаж уулзсан. Ажилчид халагдсан асуудалд "Оюутолгой" ХХК хамаагүй. Хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Тэд байгууллагынхаа нөхцөл байдлыг хэцүү байна гэж үзэн нэг миллиард долларын хэмнэлт гаргахаар болсон байна. Тиймээс л улс орнуудад ажиллаж байгаа хүмүүсээсээ цомхотгож байгаа. Үүний хүрээнд -"Оюутолгой" ХХК-иас 300 ажилтан халсан гэсэн мэдээлэл өгсөн.
7
-Төсвийн тодотголд урсгал зардал танахаар тусгасан. Үүнд цалинг танасан гэсэн мэдээлэл байна. Цалин танах хэмжээний нөхцөл байдал хүндэрсэн гэсэн үг үү?
-Цалин танасан биш нэмсэн. Цалингаа үе шаттай нэмнэ гэсний дагуу цалинг боломжийн хэмжээгээр нэмсэн. Үнийн өсөлт нөлөөлөөд байдаг учраас цалин нэмсэн гэдгээ хэлэхгүй байгаа. Түүнээс цалин танагдах асуудал ерөөсөө байхгүй.
6
-Эдийн засгийг эржимжүүлэх 100 хоногийн хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй бол хоног нь цааш сунгагдах уу?
-100 хоногийн ажлыг амжуулна гэж хичээж байна. Энэ хугацаанд ид шидийн юм бүтээгдэхгүй. Гэхдээ эдийн засгийн амьдрал цаашдаа зөв явах суурь нь маш сайн тавигдаж эхэлнэ.
6
-Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал долларын ханш нэмэгдэж байгаа нь түр зуурын үзэгдэл гэсэн. Монголбанкны Ерөнхийлөгч долларын ханш өсөхөд нөлөөлсөн, хариуцлагагүй хандсан гэсэн байр суурийг илэрхийлсэн. Та бүлгийн энэ шийдвэртэй санал нийлэх үү?
-Эдийн засаг хүндэрхэд Монголбанкны нөлөөлөл гэж байхгүй. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн хямрал бидэнд нөлөөлсөн. Монголбанктай хамтраад бид өнгөрсөн жил зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийн өсөлтийг зогсоогоод, валютын ханшийг бага хэмжээнд барих эсвэл хүмүүсийнхээ ажлыг хийлгээд эдийн засаг өсөөд, валютын ханшид өөрчлөлт орох боломж гэдэгт Монголбанк сонголтоо хийсэн. Муутгасан эзэн нь гэж хэлж болохгүй. Цаашид валютын ханш дээр боломжийн дүр зурагтай прогнозыг Монголбанк хийж байгаа. Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлээд байгаа валют өсөхгүй гэдэг үнэн байх гэж бодож байна.
6
-ОХУ-д айчлах үеэр шатахуун импортлогчид таван жилийн гэрээ хийсэн байна. Гэрээнээс үүдэн шатахууны үнэ буурах, цаашид тогтвортой байна гэж ойлгож болох уу. Газрын тосны газрын дарга нь ирэх сард шатахуун 50 төгрөгөөр нэмэгдэнэ гэж мэдээлэл өгөөд байгаа?
-Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Тэнд очиж гэрээ хийж, хямд үнээр тохироо хийж ирээд нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна гэж туйлширч болохгүй.
6
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн өмнөх сайд нь "давхар дээл"-ээсээ татгалзан сайдын ажлаа өгсөн байхад дараагийн сайд нь мөн "давхар дээл"-тэй байх нь хэр зохимжтой юм бэ гэсэн шүүмжлэл байна?
-"Давхар дээл"-ийн төслийг УИХ дээр унагасан. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан учраас хууль зөрчсөн үндэслэл байхгүй.
6
-ОХУ-аас БНХАУ-руу нийлүүлэх байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулах нь эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ. Манай улсад гарах үр өгөөж, ашгийг нь судалсан судалгаа байгаа юу?
-Хамтраад ажлын хэсэг гаргаад судалгаа хийе гэж ярилцсан. Эхний ээлжинд Монголын нутгаар дамжуулахдаа хаагуур явуулах, дамжуулсан тохиолдолд Монголд хэдэн төгрөг орж ирэх гээд энэ бүгдийг хоёр талаас хамтарсан ажлыг хэсэг байгуулж, судалж үзэхээр тохирсон.
6
-Засгийн газраас Цагаан суваргын ордыг ашиглаж, төр 34 хувийг эзэмших, үүнээс гадна хоёр ч орд газрын стратегийн орд газарт бүртгэе гэсэн санал гаргасан байсан. Цаашид стратегийн ордууд ашиглахаар бол улсын хөрөнгө оруулалт заавал хийх шаардалгатай юу эсвэл өөр байдлаар явах юм уу?
- Бид нар энэ "Оюутолгой"-оос болоод нэг асуудалд орчихоод байгаа юм. "Оюутолгой" -н 34 хувийг бид эзэмшиж, хувь эзэмшихийн тулд хөрөнгө оруулах ёстой. Оруулах хөрөнгө нь байгаагүй учраас зээл авсан. Гол нь авсан зээл нь өндөр хүүтэй. Ийм л асуудал яригдсан. Үүнээс л стратегийн ордын төрийн өмчийн хувь 34 хувь байх асуудал үүсэн. Одоогийн байгаа хуулиар 34 хувь эзэмших болж байна. Ашигт малтмалын шинэчилсэн хуулинд цаашдаа Монгол Улсын төр заавал хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн.
6
-ОХУ-д хийх айлчлалын үеэр төмөр замын салбарт хамтран ажиллах нааштай ямар шийдвэр гаргасан бэ?
-Өнгөрсөн намар Монголын санаачлагаар Монгол, Орос, Хятадын талын төмөр замын салбарынхан уулзсан. Бид зөвхөн ОХУ-д биш БНХАУ-д аль аль талд нь манай төмөр замын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллая гэсэн санал гаргасан. Энэ нь ажил хэрэг болоод явж байна.
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ