Ой гарантай охиныг хөнөөсөн хэрэгтэнд 16 жилийн ял оноолоо
Өнгөрсөн нэгдүгээр сарын 5-нд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 нас 10 сартай охиныг зодож, амь насыг нь хохироосон аймшигт хэрэг гарсан. Уг хэргийг Д.Аюуш гэгч үйлдсэн бөгөөд танхайн сэдэлтээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж толгойн тус газарт гараараа цохих, орны толгой мөргүүлэх зэргээр зодож санаатай алсан гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.
ө
Сум дундын гуравдугаар шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Аюушийг 16 жилийн хорих ялаар шийтгэжээ. Тэрээр энэ ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ