Өнөөдөр хар бар өдөр

img

Өнөөдөр хоёр хар мэнгэтэй хар бар өдөр. Наран 08.43 цагт ургаж 17.07 цагт шингэнэ. Үс засуулбал эд малын гарлагатай. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, нүүдэл суудал хийх, шинэ гэр байранд орох, хараал, жатгыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавих зэрэг үйлнээ сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйл хийх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muhar suseg...
2011-12-13
хар өдөр гэж байдаггүй юм. Хорвоогийн бүх өдөр сайхан өдөр. Худлаа ийм юм бичиж ард олны сэтгэлийг үймүүлдэгээ больцгоо. үүнийг чинь уншсан хүмүүс сэжигээр өвдөөд байна
2011-12-13