Путины өрсөлдөгч тэрбумтан Михаил Прохоров

img

Орост парламентын сонгуулийн дараа үүссэн нөхцөл байдал улам даамжирсаар буй энэ үед ирэх жил Путинтэй ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх нэгэн өрсөлдөгчийн нэр ил боллоо. ОХУ-ын тэрбумтан, дэлхийн топ баячуудын нэг Михаил Прохоров өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ зарласан нь энэ юм. Оростоо хөрөнгийнхөө хэмжээгээр гуравт бичигддэг мөн NBA-гийн Нью Жерси Нетс багийн эзэн гэх мэт олон тодотголтой Михаил Прохоров хэвлэлийн бага хурлын үеэр “Энэхүү шийдвэр нь магадгүй миний амьдралын хамгийн чухал шийдвэр болно. Би хэнээс ч юунаас ч айж эмээхгүй итгэл төгөлдөр байна” хэмээжээ. Михаил Прохоров нь өдгөө 45 настай бөгөөд 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн Форбес сэтгүүлд бичигдэж байлаа. Ажиглагчид түүнийг ирэх сонгуульд Путины тун эвгүй өрсөлдөгч болж магадгүй хэмээн үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oros hyatad 2 hatuu gart baival mani muusaichuuld heregtei shuu.
2011-12-23
Oros-d putin shig l hvn tohirno. uur hvn garwal oros oron 5,6-n jijig uls bolj dahin dotroo zadarna. Putin ene bvhniig hvcheer barij bga yum
2011-12-13
sain l hun graasai mongold elegtei
2011-12-13
ленин, сталин, хрущев, брежнев, андропов, черненко, ельцин, путин, медведев Тэгэхээр "Нэгдмэл орос" аанай л булхай луйвраа хийж Путиныг гаргах нь. Халзан учраасв Тэгээд орос коммунизм, дарангуйлалдаа.........амар сайхан жаргах нь дээ.
2011-12-13
sain ajiglaval 2 talaasaa halzarch l yavaa yum bna. kkkkkkk
2011-12-13
хэн тэгж хэлсийн? нээрээ юу ? сонин л юм байна.
2011-12-13
яг зөв халзан хүн гарна.
2011-12-13
хэн тэгж хэлсийн? нээрээ юу ? сонин л юм байна.
хөөе уучлааарай энэ нөхөр чинь толгойндоо үстэй юм байна ш дээ. Одоо бол халзан хүн гарна ш дээ харж л байгаарай.
2011-12-13
putin enig yag gargaj haragdach gehde ene hun yag zow uede nere zarlaj bnda
2011-12-13