Хүүхэд харах үйлчилгээ хаачсан бэ

img

Хүүхэд харах үйлчилгээг төрөөс дэмжих тухай сүүлийн хэдэн жил ярьж байна.  Ерөнхийлөгч уриалаад эмэгтэй голдуу хэдэн гишүүд хуулийн төсөл боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлэх гээд багагүй хугацаа өнгөрүүллээ. Эдийн засаг засаглалын хямрал ярьсаар хүүхдээ мартаж орхисон хэрэг. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр л сая нэг санасан бололтой ярьж байх шиг байна.

5

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хот хөдөө гэлтгүй хүүхэд бүр хамрагдах ёстой. Гэвч цэцэрлэгийн барилгын хүрэлцээ, эцэг эхчүүдийн амьжиргааны түвшингээс шалтгаалан хүүхдүүд тэр болгон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өнөөдөр улсын хэмжээнд 571 цэцэрлэг барих шаардлагатай байгаа боловч төсөв, санхүү, эдийн засгийн байдлаас шалтгаалан ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй болоод байгаа юм. Амьдрал дээр “хүүхэд гэрээр харах” үйлчилгээ аль хэдийн энгийн асуудал болсон ч хуулийн зохицуулалтгүй явсаар өдийг хүрсэн. Олон улсын түвшинд хүүхэд харах үйлчилгээг төрөөс санхүүжүүлэн эцэг эхийн үүрэг, хариуцлага, хяналт дор хуулиар зохицуулагдаж байдаг байна. Харин манай улсад энэ асуудал зогсонги байдалтай байгаа нь олон талаар хүндрэл үүсгэж байгаа юм.

5

Засгийн газар сүүлийн үед барилга, байшинг олноор барьсанаас хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийсэнгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Уг нь хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлчихвэл олон цэцэрлэгийн барилга барих шаардлагагүй болно. Эндээс л хотын агаар болон хөрсний бохирдлыг багасгаж, ногоон эдийн засгийг хөгжүүлнэ, эцэг эхчүүдийг ажилтай болгон хүүхдийн аюулгүй байдлыг хангана гэж зарим гишүүн үзэж байгаа юм. Ер нь улсын төсвийн хөрөнгөөр чанаргүй байшин барилгыг барьж байснаас, зөв ашигтай зүйлд зарцуулах, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллавал тодорхой хэмжээний үр дүнд хүрэх нь ойлгомжтой.

5

Хүүхдийн цэцэрлэг гэдэг хэдэн давхар байшин бариад л шийдчихдэг асуудал биш. Харин олон улсын жишгийг даган Хүүхэд харах үйлчилгээг цогцоор нь шийдээд, төрөөс дэмжвэл энэ нь цэцэрлэг барихаас амархан асуудал гэдгийг албаны хүн хэлж байлаа. Өнөөдөр улсын цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй байгаа эцэг эхчүүдийн арай бэлтэй нь хүүхдээ хувийн цэцэрлэгт өгдөг. Амьдралын түвшин доогуур эцэг эхчүүд хүүхдээ харах хүнгүйгээр гэртээ түгжиж орхидог. Ялангуяа өвлийн цагт энэ нь маш осолтой. Учир нь хараа хяналтгүй үлдсэн хүүхэд гал түймрийн аюулд өртөх гэртэйгээ шатах, ганцаараа гадаа гарч гар хөлөө хөлдөөхөөс эхлээд олон эрсдэлд ордог байна.

6

Боловсролын салбарын хяналтын байцаагч нар 2010 онд 600 гаруй барилга байгууламжид санал, дүгнэлт гаргаж, 10 гаруй цэцэрлэгийн барилга шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн онд 150 цэцэрлэгийн барилга байгууламжийг актлан ойрын 4-5 жилд хаахыг сануулж, нийслэлийн 7 цэцэрлэгийг ашиглагдах боломжгүй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан. Энэ байдал хэвээр үргэлжилвэл гэртээ байх хүүхдийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.

6

Гэр хороололд байгаа хүүхдүүд боловсролын хоцрогдолтой, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь элбэг. Гэтэл манай  улсын хүн амын хичнээн хувь нь гэр хороололд амьдардаг билээ гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэгэхээр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа юм. Дээр нь эцэг эхчүүд улсын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг авахаа өөрсдөө сонгох, цэцэрлэгийн давхарыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн талбайг зориулалтаар ашиглах, зун цагт цэцэрлэг ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээг тусгай хуулиар зохицуулах зэрэг олон асуудлыг эрх мэдэлтнүүд шийдэх хэрэгтэй байгаа юм.

6

Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд аюулгүй, тав тухтай, эрүүл орчин амьдрах ёстой. Тийм орчин нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх нь өнөөгийн төрийн ирээдүйнхээ өмнө хүлээсэн эрхэм үүрэг билээ.

5

Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан ландаг /талх/ хочтой батцэнгэл хэмээх эрүүгийн рецедив, засаршгүй гэмт хэрэгтэн юм. эхээс дөрвүүлээ энэ өөдгүй эр харгис хэрцгий, балмад, мунхаг явдлаараа монголын гэмт хэргийн ертөнцөд зард гарсан хүн л дээ. 1999 онд зоогийн газар ажиллуулдаг гэмгүй хүний чихийг нь хайчилж танхайрсныхаа төлөө төрийн хуулиар шийтгүүлж, есөн жил яс суугаад 2008 онд шоронгоос суллагдсан. одоо өмнөгвь аймагт нүүрс тээвэрлэдэг том машины жолооч нарыг дарамталж, цалингаас нь татвар авч амьдардаг хүн. яахлаараа ч мөрөөрөө шударгаар ажил хийгээд амьдарч байгаа жолооч нар энэ хогийн хулгайчид цалингаасаа сар болгон мөнгө өгч байх ёстой юм. бүү мэд. 1994 онд гурван угсармалд нэгэн хүн амины хэрэг гарсан юм. энэ байрны 4 орцонд амьдарч байсан тайвнаа хэмээх дөнгөж гуч шахаж явсан залуу цэл залуугаараа тархиа бяцлуулж, бусдын гарт амиа алдсан юм. гэхдээ хэргийг цагдаагийнхан тэр дор нь илрүүлсэн л дээ. ландаг дороо гурван эрэгтэй дүүтэй. доод талын дүү нь баттөгс. төмөр замын тмс-д суралцаж байхдаа айлын хүүхдийн хуруу заазуурдсан хэргээр 90-ээд оны эхэн үед шоронд сууж байгаад гарч ирсэн. удаахь дүү нь боо гэж залуу бий. хамгийн бага дүү нь батзориг гэж одоо гуч гарч яваа залуу бий. 94 оны намрын тэр нэгэн орой баттөгс, боо хоёр тайвнаатай орцныхоо үүдэнд тааралдаад нийлж архи уухыг санал болгож. тайвнаа харин уухгүй гэж дургүйцэж. ингээд баттөгс, боо хоёр “ чи муу энэ байранд бид нартай нийлж архи уудаггүй. яасан овоо залуу вэ” гэж хэлээд нийлээд зодож. зодож байхад нь батзориг нь цонхоороо хараад зогсч байж. хоёр ах нь дүүгээ “сүх аваад аль” гэж хэлж. батзориг нь нэг давхрын цонхоороо сүх авч өгч. ингээд сүхний ар талаар талийгчийн тархи руу нь цохисноос болж талийгчийн тархи нь бяцарч үхсэн байдаг. энэ хэрэг гарсны дараахан гурван угсармалын хөгшчүүл “гэр бүлээрээ сүйрч байвал таарах айл юм” хэмээн ярилцацгааж байж билээ. энэ хэргийг баттөгс, боо, батзориг гурав хийсэн ч гэсэн баттөгс нь хэргээ ганцаараа үүрээд арван жилийн ял аваад шоронд орсон юм. халхын шоронд ах дүү хоёр хоёулаа цуг хоригдсон түүх тийм ч олон байдаггүй юм билээ. 93 онд батзориг нь байрны хулигаан, үеийнхээ хэдэн залуустай нийлж 49 дүгээр байрны 6 дугаар орцны подвальд ажилладаг байсан хар тас нэртэй тохиролцооны дэлгүүрийг ухсан юм. хамаг барааг нь хулгйалаад, зах дээр аваачиж зарсан байдаг. гэвч яг хэргээ хүлээх болохоор батзориг нь ганцаараа хэргээс мултраад, бусад нь ялаа үүрсэн түүхтэй. хэрвээ энэ хэргийг шударгаар шүүсэн бол батзориг, баттөгс, том ах нь болох ландаг гурав гурвуулаа шоронд хамт суух байлаа. 94 оны намар хүүхдүүдээ хүн алсны дараа ээж нь гэж нэг зовсон хөгшин гэрээсээ ч цухуйхаа больж, ичиж зовсондоо 95 оны намар байраа зарчихаад сансар луу нүүсэн юм. гэвч ландаг гэж нэг ичдэггүй хулгайч 2008 онд шоронгоос суллагдангуутаа төрсөн нутагтаа очиж амьдарна гэсээр байгаад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ хуучин байрныхаа ойролцоо амьдарч байна. энэ хавиар өдөртөө салхилаад явж байдаг энэ нөхрийн гадаад царай зүс нь харахад андашгүй. шоронд олон жил сууснаас болоод сахарын өвчинтэй болж улмаар нэг хөл нь хазганаж явдаг, том биетэй, биерхүү, 50 орчим насны эр байгаа.
2014-06-01
kkkkkkk:
moligo modon ........
2014-06-01
зочин:
манай дарга нар ямар ч тооцоо судалгаагүйгээр нэг өдөр зүүдэндээ үзсэн юмыг нийтэд зарладаг өвчтэй болоод удаж байна даа. тэгээд дараа нь хэлсэн ярьсандаа эзэн болно гэж байхгүй шүү
2014-05-31
шуудынхаан:
хөөе цаана чинь мөөеэ аварга японд тархины мэс засалд орёон байна. та нар мэдээгүй юм уу? мэдээлээч
2014-05-31
zochin:
ard tumniig teneg gej hedii boltol huurah ve dee.ard tumen huurtah tsag duussan bh shuu uneheer uur hurch bn
2014-05-31
moligo:
moligo baisan shtee hehe
2014-05-31
сонгогч:
харсан хүүхэдийн тоогоор 130,000 төгрөг өгнө гэж нэг гошгоруулагч сайхан гошгоруулсан даа. кккккккк
2014-05-31