Жилд 65 тонн өргөст хэмх өгөх өвлийн хүлэмжтэй боллоо
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд өнөөдөр Монголын анхны өвөл зунгүй тариалалт эрхлэх боломжтой хүлэмж албан ёсны нээлтээ хийлээ. Чингис бондоос санхүүжүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн энэхүү өвлийн шилэн хүлэмжний нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Голомт банкны удирдлагууд тэргүүтэй албаныхан оролцов.
a
“Түмэн сүйх” ХХК-ний эрхлэн явуулж буй 0.5 га бүхий хүлэмжний халаалт, усалгааны систем, гэрэлтүүлэг зэргийг бүрэн шийдсэн бөгөөд Голланд сортын өргөст хэмхийг тариалдаг гэнэ. Тус компанийн удирдлагууд зах зээл, тариалалтаа өргөжүүлэхээр Чингис бондоос 940 сая төгрөгийн зээлийн санхүүжилт авч тус хүлэмжийг өнгөрөгч өвөл барьсан гэнэ. Ерөнхий сайд энэ үеэр Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан Чингис бондын мөнгө эзэндээ хүрэхгүй байнай гэсэн шүүмжлэл дагуулдаг. Алга болчихсон гэдэг. Үнэндээ газар тариалан, ноос ноолуур, оёдол зэрэг салбарт буюу гаднаас импортлох бус дотооддоо үйлдвэрлэл эрхлэх төслүүдэд зарцуулсан юм шүү хэмээн онцолсон юм.
a
Тус компани нь хүлэмжийн аж ахуйн чиглэлээр олон жилийн туршлагатай, өргөст хэмхээс гадна хагас өвлийн хүлэмжинд улаан лооль тариалдаг байна. Голланд үрээр тарьсан өргөст хэмх нь ургац өндөр, арчилгаа багатай. Тус хүлэмжнээс жилдээ 65 тонн өргөст хэмх хураан авах боломжтой. Засгийн газраас гаргасан Чингис бондын санхүүжилтыг 5 жилийн хугацаатайгаар Голомт банкнаас авсан. 4 жилийн дараагаас хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж, ашгаа гаргаж авахаар тооцоолж байна. Өргөст хэмхээ зах зээлийн жишиг ханшаар хэрэглэгчдэд хүргэнэ. Хамгийн гол нь өвөл зунгүй монголынхоо хөрсөн дээр тариалж, хэрэгэлгчдэд шинэхэн ургацын өргөст хэмхийг нийлүүлэх хүчин чадалтай болж байгаадаа баяртай байна хэмээн ус компанийн ерөнхий агрономич Я.Оюунчимэг хэлсэн юм.
a
Манай улсын нийт хүн амын нарийн ногооны хэрэгцээ 40 орчим мянган тонноор хэмжигддэг. Гэвч одоогийн байдлаар тал хүрэхгүй хувийг нь дотоод гадаадаас бүрдүүлдэг байна. Тухайлбал, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, салатны навч, бууцай, жууцай, юүцай гээд тоочвол олон нэр төрлийн ногооны дийлэнх хувийг урд хөршөөс импортлон авчирдаг. Иймд дотооддоо тарьж ургуулж байгаа 4600 орчим тонн нарийн ногооны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондын санхүүжилтээр “Хүлэмжийн төсөл”-д 17.4 сая ам.доллар буюу 27.3 тэрбум төгрөг хуваарилсан. Одоогийн байдлаар хүлэмжид зориулах хөрөнгийн 69 хувийг санхүүжүүлээд байгаа ажээ. Хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Увс зэрэг аймгууд санаачлагатай ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийтдээ 16 өвлийн хүлэмж байгуулахаар болсон. Эхнээсээ үр ашгаа өгч эхэллээ хэмээн албаныхан онцолж байна.
a
Тус хүлэмжийн аж ахуйд нийт 20 гаруй хүн ажилладаг бөгөөд дунджаар 800 мянга орчим төгрөгийн цалин авдаг гэнэ. Тус компанийн ногоочин н.Туул “Ногооны гадаах талбайд 20 жил ажилласан туршлагатай. Харин энэ компанид ажиллаад 2 жил болж байна. Хүлэмжинд ногоо тариалах нь давуу тал ихтэй юм байна. Байгалийн бэрхшээлд автахгүй, услалтын үйл ажиллагаа нь асуудалгүй, нэгэн жигд ургадаг. Бороо, цас нөлөөлөхгүй, өвөлтөө халаалтаа нээчихнэ. 1мКв талбайгаас 36 кг өргөст хэмх хураан авдаг. Дөрөвдүгээр сарын эхээр үрсэлгээгээ суулгасан. Өнгөрсөн долоо хоногоос ургацаа хурааж аваад эхэлсэн. 1-3 хоногтоо ургацаа хураадаг” гэлээ.
a
Нээлтийн ёслолын төгсгөлд анхны өвлийн хүлэмжинд голланд үрээр тарьж ургуулсан өргөст хэмхийн дээж болон хүлэмжийн аж ахуй эрхлэх тухай сонирхолтой номыг Ерөнхий сайдад бэлэглэсэн юм.
a
6
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ