Ирак бүс нутагтаа хамгийн хүчирхэг нь болно

img

Иракийн ерөнхий сайд Нури аль Малик АНУ-д айлчилж байгаа билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Иракийн ерөнхий сайд Нури аль Малик нар тус улсаас америкийн цэргийг он дуусахаас өмнө бүрэн гаргаж дуусах асуудлаар ярилцаж байгаа юм. Америкийн цэргийг Иракаас гаргасаны дараа Иракын арми бүрэн бие дааж өөрийн улсын дотоодын үймээн самуунтай тэмцэх бөгөөд үүнд нь туслах зорилгоор Пентагоны цэргийн сургагч нарыг Багдадад үлдээх талаар тэд хэлэлцжээ. Ойролцоогоор 2000 орчим цэргийн сургагч багш нарыг Иракт үлдээх болжээ. Мөн Иракийн талд ирэх жилүүдэд худалдах зэвсэглэлийн хэмжээг тохиролцсон байна. Нури аль Малик Ирак улс нь америкчуудын туслалцаатайгаар ардчилсан нийгмийг байгуулахын зэрэгцээ бүс нутагтаа хамгийн хүчирхэг цэрэг зэвсэг бүхий улс болно хэмээн хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ