Орхон аймагт гэр шатаж гурван настай хүүхэд нас баржээ
Нийслэлд гал түймрийн 6, галын зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 6 дуудлага тус тус ирсэн байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, “Дөл нөхөрлөл” ХХК-ны нүүрсний уурхайн дэргэд иргэн А-ын 4 ханатай гэр шатаж нурсан. Галаас болж 50 настай эрэгтэй нас барсан.
Харин Орхон аймгийн Баян-Өндөр суманд иргэн О-гийн 2 өрөө орон сууцны 12 мкв хэмжээтэй жижиг өрөөнд буйдан, хөшиг шатсан байна. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 56 дугаар анги очиход иргэд өөрсдөө унтраасан байжээ. Галын улмаас 54 настай эмэгтэй М угаартаж нас барсан байсныг цагдаагийн жижүүрийн бүрэлдхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Орхон аймгийн Баян-Өндөр суманд өнөөдөр өглөө Рашаант багийн Уртын голын 16-20 тоот иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах 81 дүгээр анги тус тус ажиллаж унтраажээ. Галын улмаас гурван настай эрэгтэй А нас барсан байна.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ