Инээд хөөр, дуу хуур цалгисан өдөр

img

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр хүүхэд багачууддаа зориулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Хүсэн хүлээдэг баяраа тэмдэглэхээр хамгийн гоё хувцсаараа гангарч, аав, ээжтэйгээ хамдаа баярлаж буй хүүхэд багачуудын инээд хөөр, дуу хуур Чингисийн талбайд цалгиж байна.

ss

Талбайн баруун талд зассан тайзнаа Монголын хүүхдийн ордны сурагчид, УДЭТ, ҮДБЭЧ-ын хамт олон болон бусад уран бүтээлч хүүхдийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн олон нийтэд эх үрс, хүүхэд насны сэдэвтэй уран бүтээлээр бэлэг барьж байна.

df

Төв талбайг тойруулан байрлуулсан 12 жил хүүхдүүдийн сонирхолыг хамгийн ихээр татаж, хүүхэд бүр тэдгээр амьтны дэргэд зогсож, дээр нь мөрдөж зургаа авахуулах зэргээр “найзалж”, хажуугаас нь салах дургүй байгаа нь ажиглагдаж байлаа. Тэд 12 жил тус бүрийн дэргэд явагдаж буй хөгжөөн тоглоомуудад оролцож, ялагчид бэлгээр шагнуулж байсан. Ийнхүү Монголын бяцхан үрс эрхээ эдэлж, хүссэн тоглоомоороо тоглон, дуртай амттандаа бялуурч, зургаадугаар сарын 1-ний өдрийг баяр дүүрэн өнгөрүүлж байна.

ыб

Энэ үеэр аав, ээж, ах эгчийнхээ хамт баярлаж яваа бяцхан жаалуудтай уулзаж, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.

бө

ы

н.Сэлэнгээ: Хаана ч баярласан гоё байдаг

ыб

-Баярын мэнд хүргэе. Дүүтэйгээ баярлаад явж байгаа юм уу? -Баярлалаа. Бид хоёр аав ээжтэйгээ хамт явж байгаа.

бө

-Яаж баярлаж байна? -Саяхан талбай дээр ирээд баярлаад л явж байна. Өмнө нь Хүүхдийн парк явж тоглодог байсан. Өнөөдөр энд баярлана. Аав, ээжтэйгээ хамт гадуур явдаг болохоор хаана ч баярласан гоё байдаг.

бө

-Миний дүү нар өөрсдийгөө танилцуулаач? -Намайг Сэлэнгээ гэдэг. Би тавдугаар ангид сурдаг. Манай дүүгийн нэр Сарангоо. Одоо таван настай.

ыб

 

бө

н.Хишигээ: Миний хүрэмийг аав хийж өгсөн 

бө

Үүний дараа аав, эгч хоёртойгоо хамт баярлаж яваа ганган цэнхэр хүрэмтэй, хөөс үлээсэн Хишигээ хүүтэй ярилцах гэсэн боловч “Баяр гоё болж байна” гэдгээс өөр үг хэлсэнгүй. Аав нь мотоцикль унуулж, хүссэн тоглоомоор нь тоглуулах амлалт өгөхөд Хишигээ “Миний хүрэмийг аав хийж өгсөн” гэж хэлсэн юм. Харин түүний эгч Анужин Завхан аймгаас аав, ээж, дүү нартаа ирж хүүхдийн баяр тэмдэглэж байгаа аж.

ыб

Тэрбээр “Хүүхдийн баяр хамгийн сайхан өдөр байдаг болохоор энэ баярт дуртай. Гоё байна. Дүүтэйгээ хамт зөндөө тоглолоо. Одоо зургаа авахуулна. Дараа нь ээжтэйгээ уулзаад дахиад баярлана” гэж ярилаа.

бө

ыб

н.Цэндээ: Том болоод цагдаа болно

ыб

Халаасандаа гараа хийж зогсоод, асуултанд хэвлүүхэн хариулж өгч буй дөрвөн настай Цэндээ хүү том болоод цагдаа болно гэсэн. 

ыб

-Баярын мэнд хүргэе. Сайхан баярлаж байна уу? -Сайхан баярлаж байна. Талбай дээр тоглоод л баярлаж байна даа. Машин, мотоцикль унаж, эргэдэг тоглоом дээр суулаа.

бө

-Чи их гоё хувцас өмссөн байна. Яагаад ийм хувцас өмссөн юм бэ? -Миний хувцсыг ээж маань хийж өгсөн. Миний баяр болж байгаа болохоор л ийм хувцас өмслөө. Бас том болоод цагдаа болох болохоор ийм малгай өмсөж, буу барьсан. /инээв/

ыб

бө

Д.Гиваабалжир: Ээжийгээ баярлуулаарай

ыб

Бидний уулзсан Д.Гиваабалжир ээж, эгчтэйгээ хамт хүүхдийн баяраа тэмдэглэж явсан юм. Тэрбээр энэ жил долоодугаар ангийн сурагч. Жил бүрийн хүүхдийн баярыг догдлон хүлээдэг. Энэ баярт дуртай гэж ярьсан. Мөн өнөөдөр их гоё байна. Урлагийн тоглолт үзээд гэртээ харихаар явж байна гэв. Д.Гиваабалжир зургаадугаар сарын 1-ний өдөр ээжийгээ баярлуулдаг. Хүүхдүүд өөрөө баярлахаас гадна ээжийгээ баярлуулж байх хэрэгтэй шүү гэсэн юм.

йы

бө

ыб

df

sd

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tumuruu:
mongoliinoo buh huuhded eruul enh az jargal husie
2014-06-01
baynaa:
bayriin mend xvrgie.mongolin vrs mash olon boltugai,!
2014-06-01
сүхбаатар :
монголын бүх хөөрхөн үрсаддаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан,эрүүл саруул энх тунх өсөн бойжиж,эрдэм номтой эх орныхоо эзэн болж явахын өлзийтэй өрөөлыг дэвшүүлэе.сайхан баярлацгагаарай.
2014-06-01
tsoogii:
mongoliin buh vrsdee hvvhdiin bayariin mend hurgej ireediin amidarald ni horboogiin hamgiin sain saihan bvhniiig husen erüüe bvgdeeree saihan bayarlaarai hvvhdvvdee.
2014-06-01