“Автогарааш” 14 хоногийн ажил зохион байгуулна

img

Хүйтний эрч өдөр хоногоор чангарч айл өрхийн яндангаар бөөн хар утаа “олгойдох” нь ихэслээ. Дулаан тавтай байхын тулд галлагаа ийнхүү эрчимжихээр “гал алдах вий” гэх айдас онцгойгийнхны сэтгэлд буух болжээ. Иймд аймгийн Онцгой байдлын газраас Булган хот болон Хялганат тосгонд объектын халаалттай бай­гууллага, аж ахуй нэгж, орон сууц, гудамжны айл өрхүүдэд долоо хоногийн нэгдсэн арга хэмжээ зохион байгуулав. Шалгалтад 2147 айл өрх, 26 аж ахуйн нэгжийг хамруулан 1320 зөрчил илрүүлж 546-г нь ажлын явцад арилгуулжээ. Мөн бусад зөрчлийг арилгуулахаар заавал биелүүлэх 11 албан шаардлага, найман мэдэгдэл бичиж, гал гарч болзошгүй ноцтой зөрчилтэй нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон зөрчлийг арилгуулан, дөрвөн албан тушаалтан, 10 иргэнд захиргааны арга хэмжээ авсан байна. Мөн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Автогарааш” 14 хоногийн ажил зохион байгуулахаар бэлтгэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SAIN HARAARAI:
HI BULGANII ONTSGOIGIINHON GAIGUI EE EMNELGIIN TAL DEER HAMGIIN BALAI HUND SURTALTAI HUN UHEJ BHAD HARAADAL UHUULEH EMCH NARTAI GAZAR SH DEE TSOLMON GEED ZURHNII EMCH SDA BGAA ER NI MONGOLIIN SAITUUD BULGANI EMNELGIIN ASUUDLIIG SUHVUL BUT AVNA SHUU TSOLMOON CHI BOL YANHAN ULDSEN NASANDAA CHI UILEE UZNEE
2012-06-30
сайн байна
2011-12-13