Манай тамирчид 16 медаль хүртээд байна
Филлиппин улсын Манила хотноо Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээн өнгөрөгч сарын 31-ний өдөр эхэлсэн. Филиппин, Монгол, Индонез, Солонгос, Энэтхэг улсын 68 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж байгаа юм.
йыб
Энэхүү тэмцээнд оролцож буй манай улсын баг тамирчид одоогийн байдлаар авах боломжит 30 медалийн 16-г нь хүртээд байгаа аж. Тэмцээн өнөөдөр өндөрлөх ба сүүлийн хоёр төрөл явагдаж буй гэнэ.
ыб
Уг тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал, ой тогтоолтын 2-р түвшний шүүгч Х.Хатанбаатар, дасгалжуулагч багш Б.Баасандорж, Оюуны спортын тамирчин болох Их мастер С.Цогбадрах, оюуны спортын тамирчин Т.Энхжин, Э.Энхмөнх оролцож байгаа билээ.
быө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ