Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ыг шүүмжлэв

img

Ерөнхий сайд Н.Алтанхуяг баасан гарагт яам агентлагийн удирдлагуудтай “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал хийх үеэрээ АТГ-ыг ширүүхэн шүүмжлэв. Тэрбээр “Сүүлийн үед хээл хахууль, авлига гэдэг үгэн дээр болгоомжтой ханддаг болоод байгаа. Ноднингоос хойш манай Засгийн газар хэрэг хийгээгүй хүнийг шоронд хийх тухай биш, хээл хахууль авлигыг устгах чиглэлээр “Яаж зөв суурьтай үндэслэлтэй ажил хийх вэ” гэдэг асуудалд анхаарч нэлээд олон ажлуудыг хийсэн байгаа. Гарсан зөрчил дутагдалтай ч тэмцсэн. Энэ агуулгаараа төрийн байгууллагуудад дохио, сигнал очсон. Энэ чиглэлээр бодолтой, бодлоготой ажиллаж байгаа гэж ойлгодог. Харамсалтай нь сүүлийн үед АТГ үүнийг хийж, хэрэгжүүлэхдээ хүмүүсийг айлгадаг компанит ажил болгож хувиргасан учраас Ерөнхий сайдын хувьд энэ үгийг хэлэхдээ болгоомжилдог болчихоод байгаа. Үүнээс гадна Төр засгийн үйл ажиллагаанд АТГ учруулж байгаа нэг хохирол байгаа нь хүмүүсийн томилгоонд эрээ цээргүй оролцдог болсон явдал. Ийм асуудлыг бид тэвчихгүй хэлж байгаа. Үүнийг өөрчлөнө. Ер нь ардчилсан нийгэм гэдэг бол хариуцлагын тогтолцоог зөв хувиарлаж байхаас гадна нэг нэгнийгээ хянадаг тогтолцоотой байх ёстой. Гэтэл прокурорын хяналтыг тийш нь авчихлаа. Олон юмыг нэг доор бөөгнүүлэхээр сөрөг үр дагавар гарч байгаа юм. АТГ-т бизнес эрхэлж байгаа хүмүүсийг шууд барьж аваад сэгсрээд шоронд хийгээд байх шаардлага төдийлөн байхгүй. Энэ мэтээр алдаа дутагдал анзаарагдаж байна. Үүнийг цаашид өөрчлөх шаардлагатай.

5

Бид сар бүр Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлагийн дарга нар, аймгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг. Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзалт хийх үеэр хөндлөнгийн нөлөө ямар байгаа талаар асуухад “Үйл ажиллагаа явуулахад хөндлөнгийн дарамт шахалт үнэхээр маш их бий болсон” гэж байсан. Энэ бол цаад агуулгаараа шинэчлэл өөрчлөлт явсаар байгаад цөөн хүмүүсийн дураараа дургидаг тэр цэг дээр очсон гэсэн үг. Хэдэн хүүхдүүдээ аятайхан амьдруулах, улс орноо гайгүй болгох гэсэн зорилтоос нэг их айж сандраад байх юм байггүй ээ. Энэ асуудал дээр хэдүүлээ хүч чадлаа нэгтгээд Монголын нийгмийг эрүүл болгох, бизнесийн орчныг сайжруулах олон чиглэлийн ажлаа хийгээд явна” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ан авилгалтай тэмцэнэ гээд байсан одоо хэлсэн үгээсээ буцаж байгаам уу .юм дөхөөд ойртоод байгаам биш үү яанаа
2014-06-02
зочин:
ан авилгалтай тэмцэнэ гээд байсан одоо хэлсэн үгээсээ буцаж байгаам уу .юм дөхөөд ойртоод байгаам биш үү яанаа
2014-06-02
bravo:
atg ajlaa sain hiij baigaagin ilrel bol uls turchid yalanguya erunhii saad ni hurtel aij bgaagin shinj shude.
2014-06-02
zochin:
ерөнхий сайдад хэлэхэд атг-ыг шүүмжлэхээсээ өмнө төрийн ажлыг хууль дүрмийн хүрээнд гүйцэтгэж байх талаар тнбд болон агентлагын дарга нартаа зааж сургамаар юм.
2014-06-02
zochin:
erunhii said ni iim yum yarihaar tegeed tsaa* yanaa
2014-06-02
зочин:
босох цаг дөхөж байна. түр хүлээгээрэй. эрх баригчдын тэнэглэл, галзуурал удахгүй дээд цэгтээ хүрнэ. түүнийг тэчээртэй хүлээ. нэг л зүйл харж байна ард түмэн бид. тэр цагт босно
2014-06-02
зочин:
алтанхуягаа ард түмэн мөхлөө!!!!!!!!!!!! энэ 7 хоногт шатахууны үнэ өснө гэхээр бүх юмны чинь үнэ өсөнө ш дээ. монголчуудаа бид нар өлбөрч үхэж, ядуурал туйлдаа хүрлээ ш дээ, элгээрээ хэвтлээ ш дээ. босох цаг болжээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!. босоцгооё монголчуудаа
2014-06-02
маннн:
ишш чааваас хүмүүс дэндүү гэнэн улс төрөөс мөнч хол хэвлэлийн мэдээллээр амьдардаг жижиг гарууд юмдаа . ан-ын лидер элбэгдорж фортунаг огцруулах гээд байгаа хэргийн учир батбаярын мууд биш. элбэгдорж 17 онд доош бууж ирэхэд ан-ын даргын суудал бэлэн байх ёстой эс тэгвэл өчнөөн өстөнд бариулж үхнэ. тэр хамгаалалтанд орохоо нүхээ бэлдэхийн тулд 14 онд л алтанхуягийг дарж авах ёстой. 16 онд оройтоно. алтанхуягийг дарж ганцаардуулах түлхүүр нь түрэмгий дайнч фортуна. урваж хөрвөдөг урт дурын ноёд шиг мүднякуудыг фортуна л эз дийлэн барьж байдаг юм. эдний урд хойно нь орж ая эвийг нь олж, алтангадастай шар цавуугаар нааж, шалзан хадаасаар хадаж баруун гараа болгож яваа хүн нь алтанхуяг. элбэгээгийн санаа хуягааг стратегийн ганц түн* нь салгавал амархан дарж авна гэж үзэж байна, түүнийг намын даргын эсрэг хандуулбал шууд нураад ирнэ гэж тооцоолж дайрч байна. энэ бол алтанхуягийн ахиллесийн өсгий гэж харан, байнга өсгийрүү нь харвахдаа өчигдөрийн дайснуудтайгаа нийлж, өт хорхой шиг зэвүүн бэлтрэгтэй хавсайдаж явна. харин элбэгээ 2000 онд ялагдангуут ану-руу зугатсны дараа н.алтанхуяг,н.батбаяр хоёр нэгдэж мүан-соцдекийг нэгтгэх төлөвлөгөө боловсруулан гүйцэтгэж одоогийн ан-ыг байгуулсан жинхэнэ авторууд нь шүүдээ. зальтай үргэлж идээний дээжийг хүртэж байдаг ээбий ирээд л энхсайханыг гончигоогоор дамжуулан унагаж намын дарга авсан юмдаг. одоо тэр аргуудаа хэрэглэх л гэж байгаа. женког бол өмнө барьж идэш болгож ашиглаад дараа нь араатануудад хэнэг ч үгүй хаяж өгөхөө юман чинээ бодохгүй хамгийн хатуу сэтгэлтэй монголын түүхэнд төрсөн нэн аюултай мангас бол ээбий байж таарлаа. энэ мангасыг тогтоон барьж чадах холбоо бол фортуна-алтанхуягийн холбоо. түүнийг хамгаалахын төлөө норовын хүү хутгаа суглах, найран дээр хутга ханцуйлж орох бол юу ч биш. нэг арга бодсон л байгаадаа.ямартай ч бодлого бодохдоо энэ физикч муу сайн сэтгүүлч, орчуулагчдаас хавьгүй олон хувилбартайг ан-ын хууччуул андахгүй бөгөөд хаанаас юу ирэх бол гэж үргэлж сэрэмжилж байдгийг мэдэх юм байна. яс юман дээрээ амаржаргал бол фортунагийн дэргэд мэргэжлээрээ ч нэр хүндээрээ ч зангарагаараа ч, хийсэн зүйлээрээ ч ёстой нэг муу чабаак гэдгийг ан-хан андахгүй. ингээд тулаан ойрын зайны өлгөх цохилт хийх элбэгээгийн тоглолт холын зайнаас хөл дээрээ тоглолт хийн угтуулах цохилт хийж сурсан алтанхуягийн тоглолт 2-ыг харах л үлдлээ. элбэгээ ч аюултай удартай, алтанхуяг ч цохилт сайн даана бодвол ээбийг гэдэс хавиар нь цохисоор байгаад ядрааж аваад шулуун цохилтоор нагдаунд оруулах магадлал өндөр.
2014-06-02
tsatsaa:
bayanmongol horoolliin tumur zamiin nuhen gartsiig shuud zeregleliin 3 zamiin uulzbar bolgomoor baina zaaval jurmiin ha*nii ter havid ochij ergej baihaar tegeed ch nuhen gartsaas garch irsen mashin zam ruu oroh geed buun zohiomol shahuu tugjrel bii bolj baina daa
2014-06-02
boldoo:
treneg durvud hutsaad baigaarai . . . harin ch atg nash sain ajillaj baigaa
2014-06-02
шударга ёс:
обег-ын удирдлага хууль хэрэгжүүлээгүйгээс шүлхийд 20 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэлээ. өвчний нууц үе ихэнхдээ 3-14 хоног ба зарим тохиолдолд 21 хоног хүрдэг. шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг үндсэн шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд агаар дуслын замаар маш хурдан тархалттай дэлхийг айлгадаг “а” зэрэглэлийн өвчин юм. гэтэл сүхбаатар аймгийн онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээр тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, ёстой дэвхэрсэн газар нь нам дарах үүрэг бүхий албан тушаалтнууд эс тоож, хот, хөдөө, гадаад дотоодын золголтоо хийж, цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэж дууссаны дараа буюу 2014 оны 02 дугаар сарын 03-наас нутгийн удирдлага шийдвэр гаргаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хорио цээрийн дэглэм тогтоож, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан онцгой байдлын ерөнхий газар, мал эмнэлэг, үржлийн газар, байнга мэдээлэл солилцож эхэлсэн нь улсын хэмжээнд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан харагдаж, албан тушаалтнуудын ам дамжсан мэдээллээс хэтрэхгүй хугацаа алдаж, өвчнийг даамжруулсан байна. гэтэл шадар сайд тэрбишдагва бүх бурууг тогтолцоо руу чихэж, байгалийн дулаарлыг хүлээж, цаг нөхцөөж суугаа улсын онцгой комиссыг шүлхийгээр өвчилсөн гэж үзэхээр байна. өнөөгийн эрх зүйт төрд аль ч байгууллагын хүлээсэн үүрэг хууль, эрх зүйн акаар тодорхой болсон, хэн нь юу хариуцахаа мэдэхгүй агентлагийн дарга байна гэдэг ухаалаг төрийн байж болохгүй алдаа юм. гамшгаас хамгаалах тухай хуульд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон гамшгаас хамгаалах албаны тогтолцоо, зохион байгуулалт, удирдлага, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах асуудлаар төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эдлэх эрх, хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг бүрэн зохицуулсан байдаг. гэтэл улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж ажлын тушлагагүй, мэдлэггүй, мэргэшээгүй, чадваргүй байдлаасаа болж, шүлхий өвчний үед хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна. гамшгаас хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ..., гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй” гэж заасны дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж удирдах үүрэгтэй гамшгаас хамгаалах шуурхай бүлгийг байгуулаагүйгээс шүлхий өвчин удаан хугацаагаар тархалттай байж, олон тэрбум төгрөгийн үргүй зардлыг үүсгэлээ. тухайлбал: • гамшгаас хамгаалах тухай хуулийн “24.1.3.засгийн газраас баталсан журмын дагуу төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага дахь гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх”, мөн хуулийн “24.1.6. гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд арга зүйн удирдлагаар хангах”, “24.1.10.гамшгаас хамгаалах талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих”, “25.1.1.улсын болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах алба, шуурхай бүлэг, хүч хэрэгслийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоож байршуулах, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг мэргэжлийн удирдлагаар хангах”, “25.1.4.засгийн газар, онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын шийдвэрийн дагуу гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах хүн хүч, техник, материал хэрэгслийг орон нутгаас татан ажиллуулах” зэрэг хуулийн заалтуудыг огт хэрэгжүүлсэнгүй. 2.”шүлхий” гэдэг бол мал, амьтны гоц алдварт олон улсын “а” зэрэглэлд багтдаг аюул хөнөөл ихтэй өвчин учраас нэг сумын нэг малчны хотод гарахад л уг өвчнийг дэлгэрүүлэхгүй нам дарахын тулд обег-аас шүлхий өвчин гарсан аймгууд руу обег-ын дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд обег-аас газрын даргаас доошгүй албан тушаалтныг томилж шуурхай бүлгийг газар дээр нь удирдуулах ёстой байсан. 3.шүлхий өвчин анх сүхбаатар аймгийн онгон сумын нэг багийн нэг хот айлд илэрэхэд л тэр хотонд нь богино хугацаанд дарах боломжийг дуламдорж алдсан. дуламдорж нь шүлхий өвчинтэй тэмцэхээсээ илүү цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэж золголт хийхээ урьдал болгосон. шүлхий өвчин гарсан байхад хорио цээрийн дэглэм тогтоож, уг өвчинтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллахын орон өөрийн намын даргаа эргэх, түүнтэй золголт хийхээр бнсу руу 5 хоногийн хугацаатай явсан. энэ хугацаанд шүлхий өвчин онгон сумын ганцхан хот айлд гарсан шүлхий өвчин 3 аймгийн 14 суманд тархаж, одоогийн байдлаар 3454 үхэр, бог малыг устгасан гэсэн тооцоо байна. 4.ер нь хүн мэдэхгүй байгаадаа ичих биш, мэдэхийг, хийхийг, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь ичгэвтэр юм. обег-ын дарга дуламдорж бодит үнэнийг, хуулийн тодорхой заалтуудыг мэдэхийг хүсээгүй, том толгой гаргаж, шадар сайдын далбаан дор далдаганахаас өөрийг хийж чадсангүй. • тухайлбал: 2000 онд дорноговь аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга цэрэндаваа, 2001 онд сүхбаатар, дорноговь, сэлэнгэ, хэнтий аймагт шүлхий өвчин гарахад сүхбаатар аймгийн шүхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын химийн хэлтсийн дарга хурандаа мягмаржав, хэнтий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа намхай, сэлэнгэ аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг уихг-ын дэд дарга хурандаа цэрэндаваа, 2004 онд доноговь аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын тэргүүн дэд дарга хошууч генерал үржин, сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2005 онд дорнод аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга хурандаа батчулуун, 2010 онд сүхбаатар аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа цогтбаатар, 2013 онд баян-өлгий аймгийн шүлхийн голомтод үүрэг гүйцэтгэсэн шуурхай бүлгийг обег-ын гамшигтай тэмцэх газрын дарга хурандаа мандахгэрэл нар тус тус удирдаж, уг өвчнийг богино хугацаанд дарж байсныг судлаагүй байна. 5.обег-ын удирдлага шүлхий өвчний талаар засгийн газар, ерөнхий сайдыг үнэн зөв, бодит мэдээллээр хангахгүй, бүх асуудлыг зохион байгуулж, ажиллаж байгаа ч тогтолцооноос болоод зарим асуудал шийдэгдэхгүй байгаа мэтээр арьсаа хамгаалсан худал ойлголт өгч байснаас засгийн газар хугацаа алдсан нь шүлхий өвчин их хэмжээгээр тархахад нөлөөллөө. 6.шүлхий өвчний ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг дээр ажиллаж байсан онцгой байдлын албан хаагчид ариутгал хийснийхээ төлөө иргэдээс мөнгө нэхэж авсан, хүнд суртал гаргасан, иргэдийг дарамтах зэрэг дутагдал гаргасан. 7.онцгой байдлын албан хаагчдад удирдлага зохион байгуулалт дутагдснаас хорио цээрийн дэглэмийг жинхэнэ утгаар нь сахиулж чадаагүй. үүнээс үүдээд шүлхий өвчин богино хугацаанд олон аймаг, ум, багийг хамарч тархсан. 8. обег нь гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд жил бүр илэрдэг малын шүлхий өвчний вакцины бэлэн байдлыг хянаж, дүгнэсэн байх ёстой ажил ч хийгдээгүй байна. бодит байдалд хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй онцгойн дарга нар шүлхий гарснаас хойш 28 хоногийн дараа засгийн газраас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын ажлын явцыг шалгах, хяналт тавих, удирдлагаар ханган ажиллах нэрээр халавч хийн улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга, онцгой байдлын хурандаа т.дуламдорж шүлхийн голомттой 3 аймагт 2014.02.25-ны өдөр ажиллаж, гэгээн дүрээ харуулж, солонго мэт үзэгдээд өнгөрсөн. дээрх байдлаас дүгнэхэд онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хорио цээрийн дэглэм сахиулах үйл ажиллагааг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангаж чадаагүй, ажилдаа мэргэшээгүй байдал, тэдний гамшигтай тэмцэх мэдлэг, чадвар дутагдсанаас шүлхий өвчин асар богино хугацаанд олон аймаг, сумыг хамарч олон тооны малыг устгаж, ихээхэн хэмжээний үргүй зардал гарах нөхцлийг бүрдүүлж, байгалийн дулаарлын хүчинд устгалаа. улсын онцгой комиссын 2014-04-02-ны хуралдаанаар зүүн гурван гарсан аймагт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, “шүлхий өвчинтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах”-аар боллоо. хамгийн хачирхалтай нь уг хурлаар хариуцлагагүй ажиллаж, малчинд, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцно гэж нэг үг хэлээгүй атлаа “малчдыг хариуцлагажуулах шаардлага” байна гэж үзлээ. аргагүй ч байх. хариуцлага ярих гэхээр шадар сайд гуай өөрөө, түүний туслах онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж орчих гээд байгаа байхал даа. аргаа барахдаа малчид руу дайраад өнгөрлөө. уих-ын гишүүн о.*анхүү: “манай д.тэрбишдагва дарга чинь таван давхар дээлтэй хүн ш дээ. махн-ын дэд даргын ажил нь дэндүү их, завгүй байгаа учраас ажил нь болохгүй, намаа зөв зохион байгуулаад удирдаад явж чадахгүй байгаа. уг нь нэг юмандаа анхаарлаа хандуулаад явбал сайн хийх байх. гэтэл одоо чинь намын дарга, шадар сайд, уих-ын гишүүн, улсын онцгой комисс, тбд андууд компани гээд нэг хүнд байхааргүй, ахдахаар ачаалал үүрч яваа хүн” гэж ярилцлага өгсөн байдаг. хариуцлагагүй дарга нар гэмээ ухаарахын оронд ард түмнээ дарамталж, 5 давхар дээлтэй шадар сайд тэрбишдагва малчдыг 5 давхар хохироож байна. тухайлбал: малчид хугацаа дууссан вакцин хийлгэж мал нь шүлхий тусч нэгдэхээ хохирно, малаа буудуулж, булуулж хоёрдохоо хохирно, хөлдүү вакцин хийлгэхээр мал хээл хаяж гуравдахаа хохирно, вакцин хийлгэхгүй гэхээр нөхөн төлбөр олгохгүй дөрөвдөхөө хохирно, хорио цээрийн дэглэмд удаан хугаацагаар байлгаж, хариуцлагагүй гэж чичлүүлж, сэтгэл санаагаар тавдахиа хохирно. одоогийн байдлаар хугацаа дууссан, шаардлага хангахгүй болон хөлдүү вакцины үнэ, голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, илүү цагийн мөнгө, тэр олон тээврийн хэрэгслийн шатах тослох материал, сэлбэг хэрэгсэл, буудаж хороосон малын нөхөн төлбөр, гээд бидний урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсэх болоод байна. иймд улсын онцгой комиссын дарга шадар сайд тэрбишдагва, түүний туслах улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй, 20 гаруй тэрбум төгрөгөөр гадаад дотоод золголж хийж, намдаа гишүүд элсүүлж, хээв нэг цэнгэж явахад шинэчлэлийн засгийн газар юу ч болоогүй юм шиг, ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, харин тогтолцооны буруу гэж өмөөрч байгаагаас үзэхэд шинэчлэлийн засгийн газарт 20 гаруй тэрбум юу ч биш болсныг түмэн олон харж, харамсаж байна. угтаа гамшиг зуданд байнга бэлэн байх ёстой улсын онцгой комисс ямар ч бодлогогүй, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгүй ажиллаж, албан тушаалтнуудын хүнд суртал, амнаас ам, ширээнээс ширээ дамжсан мэдээгээр бие биенээ хуурч, ажил хийсэн дүр эсгэж, малчин иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа нь шүлхий өвчнөөр илэрч, нотлоглоо. иймд энгийн малчин ардыг эвхээстэй дээлнийхээ тоогоор хохироосон улсын онцгой комиссын дарга, шадар сайд тэрбишдагва, түүний туслах улсын онцгой комиссын орлогч дарга, обег-ын дарга дуламдорж нарт хариуцлага тооцох шаардлагыг засгийн газарт өгөхийг хүсч байна.
2014-06-02
atg demjigch:
atg sain ajillaj bna. avilgachidiin zurhend shar us huruulj baina daa
2014-06-02