С.Цогбадрах дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ

img

Филлиппин улсын Манила хотноо болсон Ой тогтоолтын Олон улсын нээлттэй тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын оюуны спортын тамирчин Э.Энхмөнх 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль, Т.Энхжин 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл, Их Мастер С.Цогбадрах 3 алт, 1 хүрэл медалиар энгэрээ мялааж авах боломжит 30 медалийн 19-ийг нь хүртэж, багаараа дэд байрт шалгарчээ.

.

Манай тамирчин С.Цогбадрах “Тооны Марафон” төрөлд 1408 цифрийг цээжлэн алдаагүй нэрлэснээр насанд хүрэгчдийн ангилалын дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.

:

Мөн нийлбэр оноогоор дунд насны ангилалд Э.Энхмөнх хоёрдугаар байр, Т.Энхжин гуравдугаар байр, насанд хүрэгчдийн ангилалд нийлбэр оноогоор С.Цогбадрах гуравдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

.

Энэхүү тэмцээнд Филиппин, Монгол, Индонез, Солонгос, Энэтхэг улсын 68 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсаас Монголын оюун ухааны академийн тамирчид болох Их Мастер С.Цогбадрах (22 нас), Т.Энхжин (16 нас), Э.Энхмөнх (15 нас), дасгалжуулагч Б.Баасандорж, Ой тогтоолтын ОУ-ын II зэргийн шүүгч Х.Хатанбаатар нар хамт оролцсон.

.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ider :
ta naraaraa mongol eh oron chin baharhaj bga shu sportiin ondoroos ondor amjilt husii
2014-06-02
baagii:
ene yamar saihan medee ve. edgeer ouynlag zaluusaaraa baharhaj bna. hoishdiinh ni ajil uilsed ondor amjilt husie
2014-06-02
bibi:
30 medaliin 19-g ni buyu 2/3 -g avsan baital yahaaraa 2-r bair ezeldeg bn aa. 1-r bairniih hamag altiig ni hamsan yum bolov uu
2014-06-02
баагий ах:
ямар сайхан мэдээ вэ баяр бахдал төрж байна . баяр хүргэе сайн байна.
2014-06-02
энэрэл:
ямар бахархмаар юм бэ,баяр хүргэе. монголчууд бид ухаанаа нэг хүч болговол дийлдэшгүй болно гэж би боддог, 2050 оноос оюуны потенциалаараа монголчууд бид дэлхийг байлдан дагуулах юм гэсэн шүү.
2014-06-02
ййый:
баяр хүргье
2014-06-02
мягаа:
эх орныхоо нэрийг сайн сайхнаар дуурсгаж яваа эдгээр залуусаар үнэхээр их бахархаж байна. цаашдын ажил, амьдралд нь улам их амжилт, эрүүл энх , сайн сайхныг хүсэн ерөөе. бахархаж байна шүү
2014-06-02