Гоёлын даашинзны шоу боллоо
Энэ жилийн гоёлын даашинзны загварын чиг хандлагыг тодорхойлсон даашинзны шоу боллоо. Уг шоу нь 200 ам.долларын такстай байсан хэдий ч их хотын дэгжин бүсгүйчүүд гоёлын даашинзны шоуг үзэхээр ирсэн юм. Гэхдээ даашинзны үнэ өртөгийн тухайд зөвхөн дээдсийн хүрээнийхэнд зориулагдаагүй хэмээн зохион байгуулагчид хэлж байсан. Тодруулбал, загварын чиг хандлагыг тодорхойлсон дэгжин, чамин даашинзнууд 200-500 мянган төгрөгийн үнэтэй. Уг загварын шоунд дуучин, поп дива С.Сэрчмаа, дуучин Ч.Ану, Киви хамлагийнхан зэрэг рок попын ертөнцийн үзэсгэлэнт бүсгүйчүүд ирсэн юм.






































СЭТГЭГДЭЛ БИЧИХ