
Үндэсний хэмжээнд Монгол улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 14-р зүйлийн 4 дэхь заалтыг хэрэгжүүлэх үүднээс СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсийн Ур чадварын сорилтын лаборатори Шинжилгээний ур чадварыг үнэлэх бүдүүвч (ШУЧҮБ)-ийг 1999 оноос хүнсний хим, нян судлалын олон улсын жишгээр зохион байгуулж эхэлсэн байна.
Мал эмнэлгийн хүрээлэн Мал эмнэлгийн оношлогооны 4 төрлөөр улсын хэмжээнд энэ чиглэлээр ажиллаж буй лабораториудад ур чадварын сорилт зохион байгуулахаар итгэмжлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Цаашид хүн эмнэлэг, хүн, малын эм, шатах тослох материал, барилгын материалын гэх мэт сорилт шинжилгээ гүйцэтгэдэг лабораториудын ур чадварыг хөндлөнгөөс үнэлэх лабораториудыг бий болгох шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр сорилтын лабораториудын шинжилгээний үр дүнг сайжруулахад ихээлэн нөлөө үзүүлэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ