Н.Хүрэлсүхийн ялын дэглэмийг бууруулжээ

img

"Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүх нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Анхан шатны шүүхээс Н.Хүрэлсүхэд чанга дэглэмтэй хорих ангид найман жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлээд байсан. Тэгвэл давж заалдах шатны шүүхээс дэглэмийг өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болжээ. Нягтлан М.Хулан бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон учраас түүний 50 сая төгрөгийн хөрөнгө хурааж, долоон жил хорих ялыг анхан шатны шүүхээс ноогдуулсан. Харин прокурор долоон сартай хөл хүндтэйг нь харгалзан биеэр эдлэх ялыг нь хойшлуулах санал гаргасны дагуу давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хорих ялыг хойшлуулжээ. Мөн улсад төлөх 4.1 тэрбум төгрөгийн 2.5 тэрбумыг нь гаргуулах шийдвэрийг гаргасан байна. 

а Харин БОНХЯ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд долоон жилийн хорих ял өгч, "Цэвэр агаар сан"-гийн мэргэжилтэн Ц.Чимэд-Эрдэнэ, Үндэсний аудитын газрын аудитор Б.Даваабаатар нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ