Дорноговь аймагт нэг хүн нурангид дарагдан нас барлаа

img

Дорноговь аймагт өнгөрсөн бямба гарагт хувиараа жонш олборлодог  дөрвөн хүн нурангид дарагдан нэг нь нас баржээ. Эдгээр хүмүүс нь 25-41 насны хүмүүс байсан аж. Хэргийн газарт тус аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн аврах ангийн алба хаагчид ажилласан байна. Одоогоор нурангиас амьд үлдсэн гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэнэ. Б.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ