Засгийн газрыг магтаж, төслүүдийг дэмжив
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслүүдийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.
fg
Эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь багцаараа өргөн баригдсан, хоорондоо нягт уялдаатай бөгөөд хөгжлийн шаардлагатай уялдуулан олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтэд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартуудыг орчуулах, тайлбарлах, хэрэглэх зөвлөмж боловсруулах, сургалт явуулах эрх олгох зэргээр төрийн зарим чиг үүргийг нэмж шилжүүлэх, энэ үндсэн дээр Институтийн удирдлага, зохион байгуулалт, тайлагналын зарчмыг хуулиар шинэчлэн тогтоохоор тусгасан байна.
fg
Түүнчлэн хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах хүрээнд санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын хууль тогтоомжтой харьцуулан давхардал, зөрчил, хийдлийг цэгцэлж, нэр томъёо, зохицуулах харилцааг өөрчлөх, хасах, өөрчлөн найруулах, хүчингүй болгох зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан гэдгээ төсөл санаачлагч дурдав. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага болон жижиг дунд аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөх болон санхүүгийн тайлагналын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцнэ. Үүний үр дүнд үндэсний аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах чадвар дээшилж, тэдгээрийн санхүүгийн тайлан, мэдээлэл бодит байдлыг илэрхийлж чадаагүйгээс гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгч санхүүгийн байгууллагад учрах эрсдэл буурч, хөрөнгө, санхүүгийн зах зээл хөгжих, ингэснээр үндэсний эдийн засаг хөгжих чухал нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
fg
Харин Аудитын тухай хууль анх 1997 онд батлагдан гарснаас хойш удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Хуулийн төсөлд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлох шалгуурыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр биш “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага” гэсэн ойлголтод үндэслэх зарчмыг тусгажээ.
fg
Тодорхой аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлж байгаа аудитын байгууллагыг 3 жил тутамд сольж байхаар тусгасан байна. Үүний зэрэгцээ аудитор болон аудитын байгууллагын хараат бус байдлын зарчим, шалгуурыг илүү тодорхой болгож зохицуулах, аудитын байгууллагыг чадавхижуулах, томоохон аудитын байгууллагыг дэмжих үүднээс 4-өөс доошгүй ахлах аудитортой аудитын байгууллага нийтийн ашиг сонирхлын болон том аж ахуйн нэгж байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлэх эрхтэй байхаар төсөлд тусгажээ.
fg
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд сонирхсон асуулдтаа хариулт авч, саналаа хэлж байлаа. Сүүлийн үед гишүүдийн шүүмжлэлд байнга өртдөг Засгийн газар энэ удаад сайн дүн авлаа. Учир нь дээрх хоёр хуулийн төслийг олон улсын шаардлагад нийцсэн, цаг үетэйгээ нийцэж сайн боловсруулсан байна гэж Засгийн газрыг гишүүд магтаж байлаа.
өа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:
-Аудитын байгууллага зөвхөн олон улсын стандартад нийцсэн тайлангийн бүртгэлийн асуудлыг хариуцана. Санхүүгийн тайлангууд аудитаар ордог болсноороо сайжирсан. Тухайн санхүүгийн мэргэжлээр төгссөн хүмүүс ч өөрсдийнхөө мэргэжлийг дээшлүүлэх сонирхол бий болсон. Заавал аудит хийлгэх аж ахуйн нэгжүүд хөрөнгийн биржид бүртгэлтэй зэргээр тусгаад өгсөн байна. Харин бүртгэлд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийн хувьд шаардлагатай үед л аудит хийлгэх юм байна. Гэтэл аудитын байгууллага яаралтай аудит хийлгэх шаардлага гарсан нөхцөлд тухайн байгууллагуудад хэтэрхий өндөр үнээр аудит хийх нөхцөл бүрдэх нь. Ийм учраас хөрөнгийн хэмжээнд босго тавьж өгөөд байнга аудит хийлгэдэг байх хэрэгтэй.
өа
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Энэ хоёр хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Манай шилжилтийн үе өнгөрөөд олон улсын стандартад нийцсэн зах зээлийг бүрдүүлэх ёстой. Сайн хийгдсэн хуулийн төсөл байна гэж ойлгож байгаа. Амьдралд нийцсэн сайн концевиц орж ирсэн байна. Бид шинэ Зеландад энэ хуулийн төслүүдтэй холбогдон ажилласан. Шинэ Зеланд улс олон улсын нягтлан бодох бүртгэлээрээ дээгүүрт ордог. Олон улсын стандартаас өндөр стандарт тавьдаг улс. Манай хуулиудыг сайн болжээ гэж байсан. Аудитыг зорилготой л хийдэг юм билээ. Концевцийн хувьд 67 мянган аж ахуйн нэгжийн 85 хувь нь заавал аудит хийлгэх шаардлагагүй болж байгаа нь надад таалагдаж байна. Заавал хийлгэх нь нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн, олон улсад саадгүй нэвтрэх шаардлагатай аж ахуйн нэгжүүд хамаардаг юм билээ.
өа
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Урьд өмнө олсон ололтуудаа баталгаажуулаад, жижиг аж ахуйн нэгжүүдийг заавал аудит хийлгээд байхааргүй болгож байгаа Засгийн газраас ойрын үед орж ирээгүй сайн хуулийн төсөл болжээ. Тиймээс дэмжиж байна.
өа
Аудитын хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч болон улсын ахлах байцаагч дор дурдсан шийтгэл ногдуулна гээд нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийг бий болгож байгаа нь буруу. Энэ хуулийн үндсэн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр байх нь зүйтэй гэлээ.
өа
Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ