Б.Чинзориг дэлхийн аварга боллоо

img

Дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн Казахстан улсын нийслэл Алма-Ата хотноо болж өндөрлөлөө.

df

Өнгөрөгч сарын 26-нд эхэлсэн тус тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өрсөлдсөн юм. Тэмцээний 64 кг-ийн жингийн ангилалд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртлээ. Тэрбээр 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Тунисийн боксчин Ала Шилиг ялснаар аваргалжээ.

df

Мөн 56 кг-ийн жингийн ангилалд тулалдсан Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт хүрэл медалийн тавцанд зогссон билээ.

df

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ