Элэгний С вирусын нэг сарын эмчилгээ нь 300 ам.доллар
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгчид Монголд иржээ. Тэд дэд сайд Ж.Амарсанаатай уулзаж, гепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж байгаа “Sofosbuvir” эмийг Монголд яаж бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцжээ. Мөн уг эмийг Монгол Улс 44 дахин хямдралтай үнээр худалдан авах саналаа баталгаажуулсан байна. Эрүүл мэндийн дэд сайд АНУ-д айлчлал хийхдээ Sofosbuvir эмийг эх орондоо хямд үнээр нийлүүлэх давамгай эрхийг авсан юм байна.
ө
Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин аж. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 ам.доллар, гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм байна.
а
Харин нийлүүлэгч “Гилеад сайнс” компани зүгээс энэхүү эмийн төлбөрийг тусгай програмын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уг асуудлыг ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдэхээ мэдэгдсэн байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ