Драмын театр нээлттэй
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр энэ сарын 8-ны өдөр буюу ирэх ням гаригт нээлттэй ажиллах гэж байна.
Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй өдөр”-ийн хүрээнд тус театрын хамт олон уг үйл ажиллагаа зохион байгуулж буй аж. Нээлттэй өдөрлөгөөр өнгөрөгч оны тавдугаар сараас энэ оны мөн үе хүртэл хийсэн уран бүтээлүүдийн үзэсгэлэн, “Театр костюмс” загварын шоу зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү өдөрлөг нь драмын урлагийг шимтэн сонирхдог, УДЭТ-ын нээлттэй өдөрлөгийг сонирхсон, урлагт хайртай хүн бүхэнд нээлттэйгээр Чингис хааны нэрэмжит төв талбайд 10.00-16.00 цагийн хооронд болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ