Самбо бөхийн улсын аваргууд тодорлоо
Монголын “Самбо бөхийн холбоо”-ноос 1985 оноос уламжлал болгон зохион байгуулж буй Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд нийслэл болон орон нутгийн 24 багийн 210 тамирчин 10 жингйин ангилалд хүч үзэж, аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй багийн дүнгээр Г.Энхбаяр дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг “Женко” клуб тамирчид тэргүүн байр эзэлжээ. Харин Б.Хишигтогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид дэд байрт орсон бол Г.Барсүрэн дасгалжуулагчтай “Увс нуур” клуб удаах байрт шалгарсан байна.
Харин эмэгтэйчүүдийг Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг ‘Женко” клубын баг тамирчид мөн тэргүүлжээ. Удаах байруудыг Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай Төрөлжсөн спорт биеийн тамрын сургууль \ТСБТС\, Г.Энхбаяр дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн “Женко” клуб тус, тус эзэллээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ