Аriunaa Suri Ибиза арал дээр хаалттай шоу хийнэ
“Mercedes Benz Fashion Week 2014”-т шинэ загваруудаа танилцуулаад удаагүй байгаа ARIUNAA SURI тун удахгүй Испанийн Ибиза арал дээр хаалттай шоу хийх нь. Түүний энэ удаагийн шоуг Испанийн аялал жуулчлалын IBIZAGUANXI компани хамтран зохион байгуулж байна. Шоунд уригдсан зочид аялалын тусгай хөтөлбөрт хамрагдаж, хаалттай шоунд оролцсоныхоо дараа ARIUNAA SURI брэндийн загваруудаас өөрт таалагдсанаа сонгон авах боломжоор хангагдах гэнэ. Өөрөөр хэлбэл ARIUNAA SURI брэнд хэрэглээнд гарч байна. Хаалттай шоуны нээлтийн арга хэмжээнд Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж буй төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэг оролцох юм байна. Испанийн Ибиза арлыг аялал жуулчлал өндөр түвшинд хөгжсөн, дэлхийн дуу хөгжим, зугаа цэнгэл, загварын чиг хандлагыг тодорхойлдог газар гэдгээр нь бид мэддэг.
6
Г.Даша
Эх сурвалж: Eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ