Х.Анхбаяр нарын хэргийг маргааш шүүнэ
Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрөгч сарын 29-ний өдөр эхэлсэн.
Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хуралдааны танхимыг орхин гарсан гэх шалтгаанаар шүүх хурал хойшилж, зургаадугаар сарын 5 буюу маргааш болохоор зарласан.
Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн есөн өмгөөлөгч Д.Амарсайхан агсныг хорих ангид амь насаа алдахад шүүгчид, улсын яллагч тодорхой хэмжээгээр буруутай гэж үзсэн учраас шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан учир шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч эсэргүүцэн шүүх хурлын танхимыг орхин гарснаар шүүх хурал хойшилсон юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ