Муза хүртсэн жүжгүүдээ тоглоно
“Black Box” театрын уран бүтээлчид энэ жил одтой наадаж, гурван муза хүртсэн. Тэгвэл тус театрын уран бүтээлчид “гэгээн муза” авсан хоёр уран бүтээлээ энэ сарын 7 буюу ирэх бямба гаригт үзэгчдэд толилуулахаар болжээ.
Уг театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Мөнхжаргал нар Сара Кэйний “Солиорол”, Самуэл Бекеттийн “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүдээр моно жүжгийн эмэгтэй, эрэгтэй жүжигчний төрөлд шилдгээр шалгарсан билээ.
Мөн “Black Box” театрын эзэн, зураач, найруулагч С.Мягмар “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээр тайзны шилдэг зураачийн төрөлд гэгээн муза хүртсэн юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ