Хүн зодсон цагдаа нарыг шалгаж байна
Увс аймгийн Тэс сумын цагдаа нар хоёр иргэнийн шонгийн модонд гавлан хонуулж, бүлэглэн зодож, тэдний биед хүнд гэмтэл учруулсан. Цагдаад зодуулсан иргэд аймгийн төвийн эмнэлэгт хандсан. Энэ үед цагдаа нар “гомдолгүй” гэсэн бичиг шаардаж тухайн иргэдийн бичиг баримтыг нь барьцаалсан гэх мэдээлэл цацагдсан.
6
Энэ хэргийг хуулийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтэс шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй аж. Мөн цагдаа нарт зодуулсан иргэд нь харьяа прокурорын газарт гомдол гаргасан тухай мэдээлэл ЦЕГ-аас өгсөн юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ