“Далд төрх”-ийг нээнэ
Өнөөдөр 18:00 цагт “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлээс хэрэгжүүлж буй “Далд төрх” төслийн хүрээнд зохиогдох арт фото чиглэлийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
Энэхүү үзэсгэлэнд найруулагч, гэрэл зурагчин Л.Базарсад, найруулагч, стилист Ц.Нямдулам, зураач, гэрэл зурагчин Б.Энхчулуун, зураач, гэрэл зурагчин Ж.Мөнхжаргал зэрэг уран бүтээлчийн хамтарсан 40 гаруй бүтээл дэлгэгдэх аж. Мөн “Хөх зэв” нэгдлийн уран бүтээлчдийн сонирхолтой перформенс арт буюу үйл хөдлөлийн урлаг тавигдана.
Уран бүтээлчид аливаа нийгэмд байдаг, хүмүүсийн доторх өөр өөрийн араншинтай далд төрх, хүн байгаль хоёрын хамаарал хөндийрсөөр байгааг үзэсгэлэнгээрээ дамжуулан урлаг сонирхогчдод хүргэхийг зорьжээ.
Үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ