Чөлөөтийнхний өрсөлдөөн өнөөдрөөс эхэлнэ

img

Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн XVI, эмэгтэйчүүдийн XI, сонгомол барилдааны XV дахь удаагийн тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлнэ.

а

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд болох юм. Энэ удаагийн тивийн аваргад Монгол, Иран, Япон, БНСУ, БНАСАУ, БНХАУ, Узбекистан, Казахстан зэрэг 14 орны 200-гаад тамирчин чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөлд тус бүр найман жинд өрсөлдөнө. Мөн сонгомол бөхийн найман жинд тивийн аваргыг шалгаруулах юм. Энэ тэмцээнд манай улсаас:

ө

Эрэгтэй:

ө

50 кг Ц.Мандалсүрэн (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

ө

55 кг З.Занабазар (Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөрийн азийн аварга)

ө

60 кг Б.Бат-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт)

ө

66 кг Г.Төрболд (Залуучуудын УАШТ-ий алт, хүрэл медальт)

ө

74 кг Э.Мөнх-Эрдэнэ (Залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт)

ө

84 кг Б.Нямбаяр (Залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын УАШТ-ий хошой алтан медальт)

ө

96 кг Н.Билгүүн (Залуучуудын улсын аварга)

ө

120 кг Э.Мөнхбаатар (Залуучуудын улсын аварга)

ө

Эмэгтэй:

44 кг Л.Баттогтох (Залуучуудын улсын аварга)

ө

48 кг Г.Отгонжаргал (Өсвөрийн ААШТ мөнгөн медальт)

ө

51 кг Б.Мөнхтуяа (Өсвөрийн ААШТ хүрэл медальт)

ө

55 кг А.Батцэцэг (Өсвөрийн ДАШТ мөнгө, залуучуудын ААШТ-ий хүрэл медальт)

ө

59 кг С.Цэрэнчимэд /Залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ хүрэл, өсвөрийн ААШТ хүрэл медальт)

ө

63 кг Б.Нямгэрэл (Өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл, Азийн залуучууд болон өсвөрийн АШТ хүрэл медальт)

ө

67 кг О.Оюунгэрэл (Залуучуудын улсын аварга)

ө

72 кг П.Номин-Эрдэнэ (Өсвөрийн ААШТ-ий хүрэл медальт) нар оролцох юм.

ө

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ