Х.Анхбаяр нарын хэргийг шүүнэ

img

Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болно. Тэднийг төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм.

:

Уг хэргийн шүүх хурал нь хоёр дахь удаагаа хойшилж, өнөөдөр товлогдсон юм. Өнгөрөгч сарын 21-нд шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар хойшлоод байсан бол 29-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч  Х.Анхбаярын өмгөөлөгч Ерөнхий шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хуралдааны танхимыг дур мэдэн орхиж гарснаас хойшилсон.

:

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zoloo:
h.anhbayr geh ene hun teriin alban haagchid ih hemjeenii hahuuli ogood ter hunee buruutan bolgoj shorond hiilgee biz dee.tegeed neg ih unench hun atg-iig yalnaa geed shuleg bicheed l ih davrah yumaa.hujaa nartai holbootoi hun hezeed yaldag geed bodood bgaa yum shig bna
2014-06-07