Засаг даргын захирамжтай холбоотой хэргийг шүүгч дангаар хянана

img

Улсын Их Хурал энэ оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан.  Уг хууль батлагдсанаар нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой захиргааны хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг байсныг өөрчилж, шүүгч дангаараа хянан шийдвэрлэх болжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай зохицуулалтууд шинээр нэмэгдсэн байна. Тухайлбал, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөх. Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэг хүлээх. Бүх шатны захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.5-д, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах зэрэг нэмэгджээ.

:

Мөн нэхэмжлэлийг тухайн захиргааны акт гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргах. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын талаар гарсан шүүх хоорондын маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх гэх мэт агуулгатай өөрчлөлт оруулсан байна.

:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.1-176.2.3-т заасан” гэснийг хассан байна гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ