Шүүх хурал завсарлалаа

img

Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг завсарлуулаад байна. Тэднийг төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм.

6

Уг хэргийн шүүх хурал нь хоёр дахь удаагаа хойшилж, өнөөдөр товлогдсон юм. Өнгөрөгч сарын 21-нд шүүгдэгч Н.Отгонболдын өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар хойшлоод байсан бол 29-ны өдрийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч  Х.Анхбаярын өмгөөлөгч Ерөнхий шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хуралдааны танхимыг дур мэдэн орхиж гарснаас хойшилсон.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boliyoo:
gemgui tsarailsan zaluu, ger bul ni hurtel yu bolsniig medehgui bhad achaad yavsan gj jujigle ed d l ohin zahia bichij uruvduuleed l bsan. ovoo bosgoogui bol *zgai yund suuhav de. harj l baiya.
2014-06-05