“Хонх”-ын С.Цогтсайханы дүр гэрэлт хөшөөнд мөнхөрнө

img

Олонд Ардчиллын дууч хэмээн нэрлэгддэг, “Хонхны дуу”-ны үг, аяыг зохиогч, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөт цогцолборыг түүний төрсөн нутаг Булган аймгийн Булган суманд босгохоор болжээ.

Гэрэлт хөшөөний зураг төсөл, макетийг түүний 1989 оны хувьсгалын үеэр дуулж байх үеийн түүхэн зургаас санаа авч гаргасан ба суурийн хамт 7,3 метр өндөртэй бүтээхээр төлөвлөжээ. Уг ажлыг Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчид санаачилсан ба Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан хийж буй аж.

Өнгөрсөн 2012 онд сэтгүүлч С.Цогтсайханы агсны бичсэн  нийтлэлүүд, дууны үг болон шүлгүүд, орчуулга, зурсан  зураг, гар бичмэл, ховор сонин гэрэл зургуудыг багтаасан “Бидний араншин” номыг Цалиг хэвлэлийн газраас гаргаж байсан билээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
булган аймгийн тэшиг сумын уугуул.лавдангийн сосорбарам гуайн хүү.сосорбарам гэж сайн сэтгүүлч, пионерийн үнэн сонины эрхлэгч хийж явсан хүн дээ.
2014-06-05
zochin:
bulgan aimgiin teshig sumiin uuguul.lavdangiin sosorbaramiin tsogtsaikhan.bulganchuud ankhdagch gej unen yumaa.khuvisgaliin duuch khuu.
2014-06-05
хонх:
улаанбаатар хотод байдаг юмуу хөшөө нь улаанбаатарт л баймаар байгаа юм
2014-06-05
хонх:
улаанбаатар хотод байдаг юмуу хөшөө нь улаанбаатарт л баймаар байгаа юм
2014-06-05