Чөлөөтийн чансаа шинэчлэгджээ
Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ. Уг чансааны хамгийн том үсрэлтийг ОХУ-ын эрэгтэй тамирчид гаргасан ба тус улсын 26 тамирчин жингийхээ эхний 20 байрт эрэмбэлэгдсэн байна. Харин манай тамирчдын хувьд өнгөрсөн сард УАШТ зохион байгуулагдаж, олон улсын тэмцээнд оролцож чадаагүй тул ихэнх тамирчдын эрэмбэ тодорхой хэмжээнд буурсан тухай мэдээллээ. Чөлөөт бөхийн тамирчдынхаа чансааг хүргэе.
.
Манай эрэгтэй тамирчдаас 57 кг-ын жингийн ангиллалын гуравдугаарт Д.Цогтбаатар, 10-т Б.Номин, 61 кг-д есдүгээрт Э.Ням-Очир, 11-т Н.Лхамгармаа, 65 кг-д 10-т Г.Мандахнаран, 13-т Б.Батмагнай, 70 кг-д 10-т Б.Батзориг, 74 кг-д 11-т П.Өнөрбат, 86 кг-ийн жинд 17-т О.Үйтүмэн, 97 кг-ийн 12-т Д.Хүдэрбулга, 125 кг-д 15 дугаар байрт Ж.Чулуунбат нар жагссан байна.
.
Харин эмэгтэй бөхчүүдийн хувьд 48 кг-ын жингийн 13-т Э.Нарангэрэл, 53 кг-ын зургаадугаарт Э.Сумъяа, 16-т А.Батцэцэг, 55 кг-д 11-т С.Бямбацэрэн, 19-т Б.Номин-Эрдэнэ, 58 кг-д 14-т Б.Шоовдор, 60 кг-д долоодугаарт С.Цэрэнчимэд, 11-т Т.Мөнхтуяа 63 кг-ын жинд 10-т С.Батцэцэг, 12-т О.Насанбурмаа, 69 кг-ийн зургаадугаарт Ш. Түмэнцэцэг, есдүгээрт Б.Одончимэг, 75 кг-д 10-т О.Бурмаа нар эрэмбэлэгджээ.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ