Аз эзийн дэнсэнд Арслан цолтойгоо л мөнхөрлөө дөө

img

Д.Мөнх-Эрдэнэ арслан маань бөхийн дэвжээндээ үзэгдэх нь улам цөөрсөөр л байна. Өнгөрсөн жил гэхэд цагаан cap, шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх барилдаан, улсын их баяр наадамд л зодоглосон. Харин энэ жил барилдах эсэх нь тодорхойгүй л байна.

Их аваргатай нэгэн цагт торсон нь түүний л хувь тавилан байсан “1964 оны луу жилтнүүд” гэсэн нэгэн онцлог үе монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Тэр луу жилтнүүдийн гол төлөөлөл нь “Хоёр Эрдэнэ” буюу дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар билээ. Нэгэн цаг хугацаанд төрж, бөхийн торгон дэвжээнээ мартахын аргагүй сайхан амжилтыг мөнхлөн үлдээсэн “тэдний он жилүүд”-ийг ард түмэн дэндүү сайн мэднэ. Улсын их баяр наадмын түрүүг 5 удаа булаалдсан тэр “сод амжилт” дахин давтагдах үгүйг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч арын хангайн энэ хүчтэнийг 9-ийн даваанд тавантаа гарч барилдахад нь нутгийнх нь уул ус, хүн зон бүгдээрээ хазайхад нь түшиж,’ өргөхөд нь дэмнэн, дэмнэн байж догдолсон. Гэвч төрийн наадмын түрүү Д.Мөнх-Эрдэнэ зааны аз эзийг дэнслэн байж “зугатан” одчихоод байв. Одоо тэр он жилүүдийг дурсах болгонд үгээр хэлэхийн аргагүй битүү “харуусал” төрөөд байдаг юм. Цагийг эзэлсэн их аваргатай нэгэн цаг үед төрсөн нь түүний л хувь тавилан байсан.

Тэр удамтай бөх Тэртээ 1964 оны луу жил Архангай аймгийн Булган суманд мэндэлсэн Мөөеө арслангийн аав Г.Дуламжав гуай Булган сумын харъяат, харин ээж Д.Лхамсүрэн нь Эрдэнэмандал сумын уугуул юм билээ. Тэдний удамд дээр үеийн даншгийн заан, хожуу үеийн аймгийн арслан аль аль нь байсан гэдэг.

Тэр өндөр боловсролтой нэгэн Арслан маань дунд сургуульд байхдаа Пионерийн ордны Гомбо багшид шавь орж бөхийн эрдэм заалгаж эхэлсэн бөгөөд дунд сургуулиа төгсөөд Латви улсын Нийслэл Рига хотын Нисэхийн дунд сургуулийг, дараа нь УБИС-ийн биеийн тамирын ангийг тус тус дүүргээд, хожим дахин ОХУ-ын Нисэхийн академийг төгссөн боловсрол өндөртэй бөхчүүдийн нэг юм.

Одоо МИАТ-ын Иргэний нисэхийн салбарт албаны даргаар ажиллаж, хааяа бөхийн дэвиЬэндээ гарч хийморио сэргээн, бас самбо бөхийн хөгжлийн төлөө бие сэтгэлээ зориулж яваа билээ. Гэргий Дэлгэрцэцэг нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй бүсгүй бий. Тэд 1 хүү, 2 охинтой. Том охин нь бөхийн барилдаан болоход аавыгаа дагаж ирэн “балиашигладаг” байсан цаг саяхан.

Тэр “Бөх модны бөх”… Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar nyam:
avraga shig arslan daa daancn ih avraga tasarhai turjee hojim acn zee ni garcn irne dee az jargal hvsie
2012-02-05