“Нүүдэлчин” дөрвөн сая төгрөгөөр шагнуулав
Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. Энэ өдөр БОНХЯ болон бусад газраас байгаль орчноо хайрлан хамгаалахыг уриалсан олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Тэдгээрээс нэгэн сонирхолтой үйл ажиллагаа нь Чингис хааны нэрэмжит төв талбайд боллоо. Энэ бол их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутнуудыг өрсөлдсөн “Зөв сонгож, хэмнэлттэй хэрэглэе” уриатай “Flash mob” бүжгийн уралдаан юм.
6
БОНХЯ, МОХ-той хамтран зохион байгуулсан уг уралдааны гутгаар байрт “Алиалагч” баг шалгарч өргөмжлөл хоёр сая төгрөгөөр, дэд байрыг МУИС-ийн “NUM” баг эзэлж гурван сая төгрөг, өргөмжлөлөөр шагнуулсан. Харин тэргүүн байрт “Нүүдэлчин” баг шалгарч, өргөмжлөл дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.
6
Уралдаанд нийт зургаан баг оролцсон. Тэднээс бүжгийн утга санаа, багуудын жигдрэлт, ур чадвар зэргийг харгалзан үзэж шилгүүдийг тодруулсан гэж шүүгчдийн бүрэлдэхүүн хэлж байсан. Мөн энэ удаагийн үйл ажиллагаа цаг хугацааны хувьд давчуу байсан учир хамрах хүрээ багатай байсан. Тиймээс ирэх жилийн Дэлхийн байгаль орчны өдрөөр энэхүү үйл ажиллагааг өргөн хүрээг хамруулан зохион байгуулна гэж БОНХЯ-аас мэдэгдсэн.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ