С.Оюун: Ойжуулалтыг алттай өрсөлдөх чадвартай болгоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ногоон хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай УИХ-ын  тогтоолын төслийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон  асуултдаа  хариулт авч  байна.

.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Энэ дунд хугацааны хөтөлбөрийг дэмжиж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ? Төр өөрөө мод бэлтгэнэ гээд байгалиа сүйтгэдэг. Хэзээ болих вэ? Энэ асуудалд туссан уу? Монголын төр хэзээ ногоон болох вэ?

.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

-Монголын төр байгалиа хамгаалах бодлогыг баримталж байгаа. Жишээлбэл, Урт нэртэй хуулиар бид байгалиаа хамгаалж байна. Ашигт малтмалын салбарын хувьд байгаль хамгаалах асуудал дээр анхаарч ажиллаж байгаа. Байгальд ээлтэй технологи ашиглахыг эрмэлзэж байгаа. Энэ төсөл шинжлэх ухааны, технологийн судалгаагаар ДНБ-ний хоёр хувиар хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ногооруулна гэж байгаа. Монголын төрийг байгаль орчинд ээлтэй, цаг уурын дулааралтай, орчиндоо зохицоод амьдрах бодлогыг явуулна.

.

БОНХ-ийн сайд С.Оюун:

-41 тоног төхөөрөмжийг борлуулалтын татвараас чөлөөлсөн. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй тоног төхөөрөмжийг ашиглахыг дэмжиж байгаа. Бохирдуулагч технологийг хэрэглэвэл торгохоор тусгасан байгаа. Амьдралд хэрэгжих журмыг тусгаж байна. Бодлого батлдагдангуут Засгийн газар төлөвлөгөө боловсруулна. Олон улстай хамтарч ажиллана гэж бодож байгаа. Салбаруудад ногоон хөгжлийн бодлогыг шигтгэж өгнө.

.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Ногоон худалдан авалт, ногоон  татварын тогтолцоог Монголд хэрэгжүүлнэ. НҮБ-ийн байгаль орчны байгууллагуудын орчин үеийн ногоон хөгжлийн хандлага, шаардлагыг хөтөлбөрт тусгасан. Энэ хөтөлбөрийг  баталвал төр маргаашаас нь ногоон болох ёстой.

.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Үзэл баримтлал, хөтөлбөр хоёрыг нийлүүлээд бодлого гаргая гэж байна. Гэтэл үзэл баримтлал руугаа давамгайлаад орсон байх юм. Хөтөлбөрт ойг 9 хувьд хүргэнэ гэж байна. Дотоод нөөц бололцооноос гадна гадаад хүчин зүйлийг ашиглах уу? Тусгай хамгаалалтай газрыг 25 хувьд хүргэнэ гэнэ. Тэнд амьдарч байгаа хүмүүсийг яах вэ?

.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:

-Анх энэ төсөл үзэл баримтлал гээд ороод ирсэн юм. Гэтэл дотор нь бодлогын баримт бичиг байсан. Тиймээс хамтатгасан.

.

БОНХ-ийн сайд С.Оюун:

-Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд бид олон улсын байгууллагаас тусламж авах нь зөв. Ойн тооллогыг бид таван тэрбум төгрөгөөр эхэлсэн. Олон улсын стандартаар явуулж байгаа. Монгол Улс даяар ойн тооллого явагдсаны дараа ойжуулалт дээр нэмэлт санхүүжилт авах нөхцөл нь бүрдэнэ. Одоогийн ойн талбай 8,3 хувь байдаг. 2040 онд 9 хувьд хүргэхээр зорьсон. Жилдээ 80 мянган га-г ойжуулах юм. Эдийн засгийн хөшүүргийг бий болгоно.  Иргэн мод тариад га-гаа худалдаж болно. Ойжуулалтын тариф нэмэгдсэн. Өнөөдөр алттай өрсөлдөж чадахгүй байж магадгүй. Хэдэн жилийн дараа өрсөлдөх чадвартай болно.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хэдий болтол бодлого төлөвлөлт гэж ярих юм бэ сайд болоод өчнөөн хугацаа өнгөрөөд байхад бодит ажил бага байна мод тарьж байгаа иргэдээ дэмжих туслах талаар юу ч хийхгүй байна ядаж мод тарьж байгаа газрын асуудлыг нь ч гэсэн хурдан шуурхай шийдэж өх хэрэгтэй хийсэн бүтээсэн тодорхой ажилгүй цаас үйлдвэрлэсэн болоод сууж байгаа хүнд сурталтай түшмэдээрээ тодорхой ажил хийлгээчээ контороосоо гарч байгал орчин яаж сүйдэж байгааг монгол орноороо явж хараач алин болгон татвар төлөгчдийн мөнгийг зүгээр идэх гэсэн юм бэ
2014-06-06
зочин:
энэ хүүхэн чинь хэн бэ хэдэн он бэ хаанахынх вэ монгол хүүхэн мөн үү, ой модтой газар л ажилладаг болтой юм
2014-06-05
irgen:
ahigaa alsan altangadsiinhantai yanhandaad teneg abgai.
2014-06-05