Боксчид Чойбалсанд өрсөлдөж байна
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын аварга шалгаруулах Олон улсын тэмцээн Дорнод аймгийн Чойбалсан хотноо болж байна.
Энэхүү тэмцээнд манай улсын үндэсний шигшээ багийнхан болон БНХАУ-ын Хайлаар мужийн тамирчид өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 49, 56, 60, 64, 69, 75, эмэгтэйчүүдийн 51, 60 болон залуучуудын гурван жингийн ангилалд зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 12 байгууллагын 60 гаруй тамирчин өрсөлдөж буй юм. Тэмцээн ирэх ням гаригт өндөрлөж, аваргууд тодорно.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ