Америкийн захын өсөлт, азийн биржүүдэд ээлээ өгөв

img

Хэдийгээр өнөөдөр Азийн захууд уналттай, Nikkei  1.43 хувь, TOPIX  1.15 хувь,  Hang Seng  1.17 хувиар унаад байгааг Bloomberg дамжуулж буй ч, хөрөнгө оруулагчдын итгэл илүү сэргэх талдаа байгааг ажиглагчид хэлж байна. Өчигдөр Азийн хөрөнгийн захууд өсөлттэй байж, хувьцаанууд өссөн нь америкийн хөрөнгийн захаас ирж буй таатай мэдээг даган урагшилж байгаа дүр зураг юм. Гол нь Евро бүсийн тэргүүлэгчид санхүүгийн тогтвортой байдлын төлөөнөө холбоо байгуулахаар санал нэгдсэн нь, мөн АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 6 сарын турш дахь хамгийн дээд хэмжээнд хүрээд байгаа зэрэг нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг сарниулахад хүргэжээ. Тиймээс ч америкийн хөрөнгө зах өсөлттэй байж, улмаар азийн захууд өссөн байгаа. Экспортын болоод бараа таваарын хувьцаанууд өссөн бөгөөд, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Хятадын China Coal Energy Co,   Angang Steel зэрэг уул уурхайн компаниудын хувьцаа өсөлттэй байв. Гэхдээ Хятадын Shanghai нэгдсэн индекс буурсан үзүүлэлттэй байгаа юм. Өнөөдрийн тухайд ч 1.22 хувийн уналттай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ