2011 оны санхүүгийн шилдэгүүд шалгарлаа

img

Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны өдрийг энэ жил Монгол улсад Санхүү эдийн засгийн алба буюу Сангийн яам байгуулагдсаны 100 жил, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд тэмдэглэж байгаагаараа онцлог юм. 2004 оны 07 сарын 29-ний өдрийн Засгийн газрын 163 тоот тогтоолоор Санхүү эдийн засагчдын өдрийг жил бүрийн 12 сарын 2 дахь ням гаригт тэмдэглэхээр болсон байдаг. 1999 оноос эхлэн Бүртгэл, санхүү, эдийн засагчдын өдрийг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 13 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Бүртгэл, санхүү, эдийн засагчдын өдрөөр жил бүр оны шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай. 2011 оны шилдэг нягтлан бодогчоор a.Бизнесийн секторын шилдэг нягтлан бодогч – Нацагийн Мягмаржав /“Магнай трейд групп”-ийн Эдийн засаг, санхүү бүртгэл хариуцсан захирал бөгөөд ерөнхий нягтлан бодогч/ b. Улсын секторын шилдэг нягтлан бодогч – Цэндийн Эрдэнэтуяа /УНДЕГ-ын ерөнхий нягтлан бодогч/ 2011 оны Хүндэт нягтлан бодогч багшаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Сайнжаргал, Н.Цэдэвээ, ХААИС-ийн НББ-ийн багш Н.Самданжамц нар өргөмжлөгдөв.  2011 оны Тэргүүний нягтлан бодогч-багшаар Ломбодоржийн Наранчимэг /МУИС-ийн ЭЗС-ийн НББ-ийн тэнхмийн багш/ 2011 оны Тэргүүний нягтлан бодогч-Залуу багшаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн багш Дагвын Бүнчинсүрэн нар шалгарлаа.     Оны ТОП-10 санхүүчээр 1.    Хараат бус шилдэг аудитор - Дэндэвсамбуугийн Ончинсүрэн /"Онч-Аудит" ХХК-ийн захирал/ 2.    Мэргэжлийн хяналтын шилдэг санхүүч - Жадамбын Цогтбаяр /МХЕГ-ын санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга/ 3.    Эрчим хүчний салбарын  шилдэг санхүүч - Цэрэндэжидийн  Норовжамц /Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК -ийн Санхүү бүртгэлийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч/ 4.    Эрүүл мэндийн салбарын шилдэг санхүүч - Самганы Жавзандулам /Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий нягтлан бодогч/ 5.    Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн  шилдэг санхүүч - Долгорын Төмөрбаатар /СХД-ийн  ЗДТГ-ын Санхүү, Төрийн Сангийн Хэлтсийн дарга/ 6.    Төрийн шилдэг аудитор - Цэрэндоржийн Батбаяр /Үндэсний Аудитын Газрын  санхүүгийн аудитын газрын захирал/ 7.    Татварын шилдэг санхүүч - Баагаагийн Баттөмөр /Татварын Ерөнхий Газрын дарга/ 8.    Даатгалын салбарын шилдэг санхүүч - Чимэд-Очирын Соронзонболд /Соёмбо  даатгал ХХК-ийн санхүүгийн захирал/ 9.    Уул уурхайн салбарын шилдэг санхүүч - Гончигийн Шүрэнхишиг /Таван толгой ХК-ийн санхүүгийн албаны дарга/ 10.    Барилгын салбарын шилдэг санхүүч - Ламжавын Нансалмаа /Их үйлсийн эрэлд” ХХК-ийн санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч/ Оны шилдгүүдийг шалгаруулахдаа ММНБИ-ийн шилдгүүдийг шалгаруулах журмыг үндэслэн ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулжээ. Тухайлбал, Байгууллагын нягтлан бодох бvртгэлийн бодлогын баримт бичгийг иж бvрнээр боловсруулсан байх, хариуцсан аж ахуйн нэгжийн татварын тооцоог барагдуулах, өөрийн байгууллага аж ахуйн нэгжид дотоод хяналтын системийг боловсруулан нэвтрvvлэх ·    Байгууллагын санхvvгийн бvртгэлийг олон улсын стандартад нийцvvлэн зохион байгуулсан байх, санхvvгийн тайланг хугацаанд нь гаргаж хэвшсэн байх, өөрийн байгууллагын менежментийн асуудалтай холбогдсон хvнд бэрхшээл, тулгамдсан асуудлыг шийдвэрлvvлсэн байх. ·    Байгууллагадаа удирдлага, зардлын бvртгэлийн системийг нэвтрvvлсэн байх, байгууллагын маркетингийн төлөвлөгөөтэй ажилладаг байх, ·    Төсвийн орлогыг төлөвлөх, бvрдvvлэлт гvйцэтгэлд хяналт тавьж ажиллан, vvний vр дvнд байгууллага vр бvтээлтэй ажилласан байх. ·    Байгууллагын санхvv болон удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулдаг байх. ·    Байгууллагын vйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ хийж, дvгнэлт гарган ажилладаг байх. ·    Мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар ноцтой зөрчил, дутагдал илрээгvй байх. ·    ММНБИ-ээс зохион байгуулсан ажилд оролцсон байдал. ·    Төр, засгийн хууль тогтоомжийг хэрэгжvvлэх, дvvрэг орон нутгийн эдийн засгийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд шаардагдах хөрөнгийн эх vvсвэрийг бvрдvvлэхэд төсвийн бодлогыг чиглvvлэн ажиллаж, дvvргийн, орон нутгийн санхvv эдийн засгийн бодлогыг тодорхойлж, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахад хяналттай болон төлөвлөгөөтэй ажиллаж vр дvнд хvрсэн байх. ·    Хvнийг удирдан зохион байгуулах чадвартай, ажилтнуудад мэргэжил арга зvйн туслалцаа vзvvлэлт сургалт, семинарт хамруулдаг байх. ·    Байгууллагын мөнгөн хөрөнгийн эргэлтийг тvргэсгэх, ашиг орлогыг нэмэгдvvлэх vvднээс зохион байгуулсан ажлын vр дvн зэргийг харгалзан үзжээ. Цэнгүүний үеэр Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдгээр санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан бөгөөд шагналыг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, Төрийн захиргаа-Удирдлагын хэлтсийн дарга Р.Гансүх нар гардуулан өглөө. ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр институтийн “Хүндэт дэвтэр”-ийг бий болгож, анхлан 3 хүнийг энэхүү дэвтэрт мөнхлөхөөр болсон билээ. Үүнд, ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МУ-ын гавъяат эдийн засагч, доктор, профессор Л.Дондог, Р.Батжаргал, ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Далайван аудит” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Жигдэн нар багтлаа. Бүртгэл санхүү, эдийн засагчдын өдрөөр мэргэшсэн нягтлан бодогчдоос төрсөн гавъяатууд болох МУ-ын гавъяат багш Ж.Нямсүрэн, Л.Дамбадорж,  гавъяат эдийн засагч Л.Дондог, Р.Батжаргал, Тунгалаг, Үйлчилгээний гавъяат ажилтан Г.Идэрмаа нарын 6 хүнд шан хүртээлээ. Мөн “Хүндэт нягтлан бодогч – багш” нартаа шан хүртээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eznee olsongui:
Naad humuusiin shagnal eznee olosngui. Hel amtai, mungutei n avdag bol huurhii bn, bas naad shagnal chin Ner hundgui bolno DOO
2012-06-04
NDEG-iin geed bgaa naad avgai chine manai bankind ajillaj baigaad chadvargui bolhooroo jiigdeed garsan sh de ulsiin sectort iim l yumnuud ajillaad shildeg bolno do hel am bugsuuruu ajilaa hiideg gesen yag unen shuu
2011-12-22
Инээдэмтэй юм байна лээ. Нэг цаг хүлээлгээд, нэг цаг бөмбөр нүдээд, 100000 төгрөг хурааж аваад баахан архи дарс өрсөн, зохион байгуулагчид нь өмд нь уртадсан гүзээ нь унжсан нөгөө л байдаг хүмүүс , шагнал авагсад нь хүнээ олоогүй ичмээр Татварын газрын дарга ч гэх шиг кккк
2011-12-13
жинхэнэ эдийн засагчид багтсангүй дууриамалууд шагнал авч байдаг сонин юм даа
2011-12-13
жинхэнэ эдийн засагчид багтсангүй дууриамалууд шагнал авч
2011-12-13
Øàãíàë ÷èíü áèçíåññ ø¿¿ äýý, öààíàà ìºí㺠òºëººä, òýãýýä øàãíàë ãàðäàæ àâäàã þì.
2011-12-13
NDEG-iin nya-bo gej yamar yum baisiin. Neg aimaar hov jiv hootsoldson neg avgai odoo yahaaraa shideg boldogiin be. Darga nart ih doligonoj guideg ni shildeg boldog yum uu
2011-12-13