П.Эрдэнэбилэг Азийн аварга боллоо

img

Азийн залуучуудын чөлөөт бөхийн  аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаага азохион байгуулагдаж байгаа. Эрэгтэй ХҮI, эмэгтэй ХI, сонгомол барилдааны ХҮ дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Буянт Ухаа” спортын ордонд эхэлсэн.

6

Тэмцээний эхний өдөр сонгомол барилдааны 55 кг, 60 кг, 66 кг, 74 кг, 84 кг, 96 кг-ын жингийн барилдаан болж 55 кг-ын жингийн ангилалд “Алдар” хорооны тамирчин П.Эрдэнэбилэг алтан медаль хүртлээ. Мөн 66 кг-ын жинд ”Харгант-Цамхаг” клубын тамирчин Н.Амарсайхан хүрэл медалийн тавцанд зогссон. Харин 96 кг-ын жинд  зодоглосон “Ганьт” клубын бөх И.Мандах хүрэл медалийн төлөө барилдаанд БНСУ-ын бөхөд ялагджээ.

6

Өнөөдөр сонгомол барилдааны төрөлд манай хоёр бөх хүч үзэх бол эмэгтэйчүүдийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жинд манай тамирчид барилдана.  Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд БНАСАУ, БНСУ, БНХАУ, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Туркмен, Тайвань, Тайланд, Узбек, Энэтхэг, Япон зэрэг Ази тивийн 14 орны 230 залуу бөх 24 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ